Өдөөгөөс 20 жилийн өмнөх энэ өдрүүдэд Улсын онцгой байдлын хороо /УОБХ/ ЗСБНХУ-ын Ерөнхийлөгч Михаил Горбачёвыг засгийн эрхээс зайлуулахыг оролдсон юм. Хуйвалдааны удирдагчдаар ЗХУКН-ын ТХ-ны, ЗГ-ын, Армийн, ДХЯ-ны өндөр албан тушаалтнууд, тэр үеийн ЗСБНХУ-ын дэд-ерөнхийлөгч Геннадийн Янаев нар ажиллаж байжээ. УОБХ-ны зөвлөлтийн  уламжлалт тоталитар системийг хадгалах зорилго тавьсан нь амжилтгүй болсон юм. УОБХ-ны ялагдал болон түүнээс хойшхи үеийн шинэчлэлүүд нь ХХ зууны түүхэн чухал үеүүд болсон  гэдгийг дэлхийн нийт гэрчилнэ. Дэлхийн улс орнуудын улс-төрийн газрын зураг дээр шинэ улс бий болсон нь – Орос улс юм. 1991 оны хуйвалдаанаас хойш 20 жил өнгөрчээ. Чухамдаа тэр 8-р сар шинэ үеийнхнийг төрүүлсэн гэж наймдугаар сарын хуйвалдааны үеэр шинэ Орос орны төлөө тэмцэгчдийн дунд байсан испаний El Pais сонины сурвалжлагч Пилар Боент ингэж ярьж байна. Миний хамгийн сайн санаж байгаа зүйл бол 8-р сарын 22 ний өдөр. Эрх чөлөө, юугаар ч зүйрлэшгүй нэг сайхан мэдрэмж төрж байсан. Хуйвалдааныг дарсантай холбоотой жагсаал болсныг дараа маш сайхан нартай өдөр байсан. Тэгээд чи энэ түүхэн үйл явцад хамааралтай шүү гэсэн өөрт нэг мэдрэмж төрж байсан. Энэ бол бүх хүний нүдэнд байсныг би хэзээ ч мартахгүй. Хуйвалдаантай үе чацуутнууд буюу одоогийн 20 настнуудын хувьд бол УОБХ – аль хэдийнэ болж өнгөрсөн түүхэн үйл явдал ажээ. Хорин настнууд ЗХУ-ын амьдралыг номноос, эх эцгийнхээ дурсамжаас мэдэх болсон гэж Москвагийн их сургуулийн 4 курсийн оюутан Александр Николайчук ярьж байна. Би энэ үеийг ер санахгүй нь, би тэр үед  дөнгөж ой хагастай хүүхэд байсан. Гэхдээ би аав, ээжийнхээ ярианаас тэр үед маш хэцүү байсныг мэднэ. Эх, эцэг минь хүүхдээ юугаар хооллохоо мэдэхгүй тийм цаг үе байсныг мэднэ. Би энэ үеийг ухамсартай үедээ туулаагүйдээ баярлаж явдаг юм. Би ийм цаг дахин давтагдахыг хүсэхгүй байна. Энэ нь зөвхөн материаллаг төдийгүй оюун санааны хувьд ч гэсэн тэр. Орос улс 1991 оны 8-р сараас өөрийн хөгжил дэвшилдээ мэдэгдэхүйц алхам хийсэн ч гэлээ, түүнд ардчилсан боломжууд болон эрх чөлөөнд хүрэхийн тулд  тэмүүлэх эрмэлзэл ч бий болсон. Улс орон цаашид энэ чиглэлд хөгжихийг одоогийн хорин настнууд өөртөө хүлээн авах ёстой гэж Улстөрийн технологийн төвийн ерөнхийлөгч Игорь Бунин үзэж байна. Шинэ үеийнхэн бүх судлагаанд хамрагдаж байна. Залуу үеийнхнийг 35-45 насныхантай харьцуулахад тэдний хувийн өсөлтөнд найдаж байгаа юм. Шинэ үеийнхэнд зах зээлд тулгуурласан илүү  ирээдүй байгаа. ЗСБНХУ - задран бутарсны дараа түүний нутаг дээр 15 тусгаар улс бий болсон. Бий болсон Бүгд найрамдах улс бүр өөрийн хөгжлийн замаас эхэлсэн юм. Тэднийг хэн ч барьж хориогүй. Орос улс нь ЗСБНХУ-ын бүх гадаад өрийг өөртөө авсан. Улс оронд ардчиллын эрх чөлөөлний уламжлалт цуглуулга болох зах зээл судлалын эдийн засгийн хүрээлэнгүүд болон өрсөлдөөнтэй сонгуулиуд, хэвлэлийн эрх чөлөө болон хэвлэлүүд гарч ирж байв. Улс-төрчдийн шинэ үеийнхэн гарч ирэв. Энэ үеээс засгийн эрхэнд намын түшмэлүүд төдийгүй хуучин эрдэм-шинжилгээний ажилтнууд, сэтгүүлчид, цэргийнхэн гарах боломжтой болов. Оросын улс төрч Алексей Макарины тайлбарлаж буйгаар одоогийн Ерөнхий сайд болон Оросын Ерөнхийлөгч нар 1991 оноос хойш гарч ирсэн улс төрчдөөс төрж гарсан тод төлөөлөгчид гэв. Чухамдаа тэр жилүүдэд Орос улсад эрх зүйт төр байгуулагдаж, иргэний нийгэм хөгжиж эхэлсэн юм. Хамгийн гол нь хүмүүсийн ухамсар өөрчлөгдсөн юм. Харин одоо тоталитаризм, коммунист ёс суртахуун, нэг намын систем гэдгийг мэдэхгүй шинэ үе ирлээ. Тэд өөрийн бодлыг чөлөөтэй илэрхийлэж болохгүй  гэдгийг төсөөлөх ч үгүй.  

Гэрэл зураг