АНУ-тай макроэдийн засгийн бодлогын зохицуулалтыг нэмэгдүүлэх нь зах зээлд найдвар төрүүлнэ гэдэгт Хятад улс итгэлтэй байна. Дэлхийн эдийн засгийн тогтвортой байдал нь ихэнхдээ Хятад улсаас шалтгаална гэдэгт АНУ баттай итгэж байгаа аж. БНХАУ-ын дэд тэргүүн Си Зиньпин болон АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден нар пүрэв гаригт Бээжинд уулзахдаа ийм урамтай сайхан үгээр харилцан биенээ шагнав. Мэдэгдлийн цаад санаа нь ойлгомжтой бөгөөд харилцан биенээ магтахаас илүү хол юм. Цаашид өрийн хар нүхэнд унахгүй тулд зээлдүүлэгчидтэйгээ өөрийн хийх алхмуудаа зохицож бай гэж Си Зиньпин албан бусаар хэлмээр байгаа байх. Мэдээж хэрэг Жозеф Байден ч гэсэн үүний хариуг хайж халаасаа ухахгүй нь ойлгомжтой. Тийм ээ, бид та нарын хамгийн том зээл төлөгчид, гэхдээ манай зах зээлгүйгээр танай “үйлдвэрлэгчид” бараагаа хийх газаргүй болж, зогсч, харин үйлчлүүлэгчид нь гудамжинд гарах болно. Жозеф Байдены Бээжинд хийх айлчлалын өмнө АНУ-ын болзошгүй хямралын үед Хятад улс өөртөө байгаа америкийн төрийн үнэт цаасыг унагаагаагүй нь хэн бүгдэд тодорхой. Өнгөрсөн 7-р сар гадаадын хөрөнгө оруулагчид  АНУ-ын өрийн цааснаас ангижрах дээд амжилтыг тогтоосон сар байв. Тэр ч бүү хэл эдгээр үнэт цаас унаж эхэлснээс таван сарын дараа Хятад улс дараагийн дөрвөн сарын турш тэднийг идэвхитэй худалдан авч байсан юм. Үүгээрээ тэр улс-төрийн оноо цуглуулж байсан юм – гэж Оросын үйлдвэрлэгчдийн болон аж ахуй эрхлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Александр Мурычевийн ярьлаа. Эдгээр үнэт цаасыг зарах оролдлого ч америкийн өрийн хямралаас гарах бүх ирээдүйг нурааж байгаа юм. Хятад улс үүнийг хийгээгүй. Яагаад гэвэл хоёр талын хурц иртэй ажиллагаа бөгөөд тэр тусмаа Хятадын эдийн засгийн хувьд. Тэр АНУ-ын зах зээл дээр маш хүчтэй хадагдсан аж. Байдены айлчлалын үеэр Хятад улс өрийн зах зээлээр хүлээсэн үүргийнхээ амгалан тайван байдлыг өөрийн АНУ дахь арилжааны сонирхлын ашигтай шинэ баталгаагаар солихыг зорьж байгаа нь ойлгомжтой. Цагаан Ордон өөрийн зээлдүүлэгчийн өөд тосон явна. Ингэхдээ “Хятад-АНУ-ын  гол өрсөлдөгч” гэх шүүмжлэгчдийн зэмлэлээс урьдын адил  ангижрах нь тийм ч амаргүй болоод байгаа юм. Гэсэн ч Байденд хятад маягаар боосон “бэлгийг” гардуулжээ. Тэрээр Чэндүд сычуань нутгийн халуун ногоотой нарийн хоол амталж байхад нь  Гонконгийн шадар сайд Ли Кэцян олон улсын санхүүгийн төвийн хөрөнгийн захууд дээр юаниар хийгдэх үйлчилгээг өргөтгөх болсон тухай мэдэгдэл хийжээ. Тухайлбал, их газрын Хятадад юаниар шууд хөрөнгө оруулалт хийх гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжинэ гэжээ. Одооноос гадаадын хөрөнгө оруулагчдад БНХАУ-ын гаргасан үнэт цаасыг юаниар худалдаж авахыг зөвшөөрөх боллоо. Энэ нь “Юанийг сонирхолтой болгох үүднээс болон” том үсрэлт хийж байгаа төдийгүй, түүнийг бусад “зөөлөн” валютын тоонд ороход бэхжүүлэх ажил хийгдэж байна – гэж “Росбизнескансалтинг” агентлагийн удидах газрын захирал Игорь Николаев үзэж байна. Гэсэн ч маргааш биш юмаа гэхэд нөгөөдөр юани нь олон улсын валют болно: «Энэ ирээдүй бол дунд хугацааны ч биш юм, бүр урт хугацааны юм шүү. Өөрөөр хэлбэл, шинжээчдийн үзэж байгаагаар, энэ нь 10, магадгүй 5 жилийн тухай яригдах юм шүү. Хятадын юань урьтаж нөөцийн валют болно гэдэг юу л бол. Гэхдээ ийм юм болохгүй ч гэж үзэж бас болохгүй юм. Бид доллар, еврод асуудлууд эрчимтэй тулгарч буйг ахрж байна. Үүнээс үзэхэд юань эхний байр сууринд гарах боломжтой юм. Доллар найдвартай гэдэгт Байден Бээжинг ятгахыг оролдсон. Ингэхдээ юаний ханшийг идэвхитэй нэмэгдүүлэхийг сануулаад авсан.  Өөртөө итгэлтэй  бөгөөд өөрийн улс орны сул эдийн засгийг мэдэх хятадын удирдагчид өөрийн худалдааны түншүүд болон зээлдэгчидтэйгээ духаараа мөргөлдөхийг хүсэхгүй. Нөгөөтэйгүүр, юань долларт байр сууриа байлдахгүй алдана гэсэн цаг хугацаа ч өөр юм.