Израиль улсад пүрэв гаригт хэд хэдэн цуврал халдлага гарсны улмаас 8 хүн нас барж, 30 орчим хүн шархаджээ. Энэ тухай баасан гаригт “Гаарец” сонин мэдээлжээ. Газын зурваст үйл ажиллагаа явуулж байгаа “Эсэргүүцэгчдийн ардын хороонууд” байгуулага энэхүү халдлагыг удирджээ. Алан хядагчид зэвсэг, байлдааны хэрэгслүүдийг Газын зурвас, Синайн арал хоёрын хил дээр хонгилоор хүлээн авч байжээ. Дайралтанд 15-20 алан хядагч оролцсны ихэнхи нь зугтажээ. Израильчууд таван хүний амийг хороосны дээр египтийн хоёр хилчин нэмэгдсэн аж. Дээрх дайралтны хариуд Израилийн хамгаалалтын арми баасан гаригийн шөнө Газын зурваст хэд хэдэн удаа цохилт өгчээ. Тухайлбал, “эсэргүүцэгчдийн ардын хороонуудын” төв байр руу хэдэн удаа цохилт өгчээ. 6 хүн амь үрэгдэсний дотор хороонуудын тэргүүн Камель Нираб байжээ.