Афганистаны нийслэл Кабул хот дахь Британий зөвлөлд баасан гаригт хүчтэй дэлбэрэлт болсон – гэж Франс пресс мэдээллээ. Үүний өмнө хоёр амиа золиослогч Зөвлөлийн хашааны дэргэд өөрсдийгөө дэлбэлжээ. Агентлагийн уламжилснаар нэг хоногийн өмнө зөвлөлийн байрны дэргэд дөрвөн удаа дэлбэрэлт болжээ. Халдлагын улмаас хамгийн сүүлийн мэдээгээр 8-10 шархадаж, 3 хүн амь үрэгджээ. Энэхүү халдлагуудын хариуцлагыг алан хядагчдийн “Талибан” хөдөлгөөн хүлээжээ. Британий зөвлөл нь –  дэлхий дахинд британий соёлыг дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулдаг Их Британий Засгийн газрын департамент юм.