Вашингтонд Ливийн шинэ Элчин сайдын яам нээгдлээ. Түүний дипломат ажилтнуудаар тус улсын сөрөг хүчний шилжилтийн Үндэсний зөвлөлийн гишүүд болжээ. Элчин сайдын хэргийг түр хамаарагчаар сөрөг хүчнийхний талд орсон тус улсын АНУ-дахь Элчин сайд асан Али Ауджали “туг өргөх ёслолыг” гүйцэтгэв. Дипломат төлөөлөгчийн газрын нээлтэнд Ауджали хэлсэн үгэндээ: АНУ-ын Муаммар Каддафийн хаасан дансыг босогчдод хэрэглэх боломжтой болгох шаардлагатай байгаа бөгөөд энэ нь ливийн ард түмний хөрөнгө гэжээ. Тэрээр америкчуудын энэхүү хөрөнгийг зөвхөн хүмүүнлэгийн зориулалтаар зарцуулах шаардлагыг буруушаав. Түүний үзэж буйгаар Каддафийн цэргүүдтэй тэмцэхийн тулд сөрөг хүчнийхэнд юуны түрүүнд зэвсэг хэрэгтэй байгаа. Вашингтон “банкны ажиллагааны хүндрэлтэй болон НҮБ-ын хоригтой холбоотой “ливийн удирдагчийн мөнгийг Ливийн шилжилтийн Үндэсний зөвлөлд хараахан олгож чадахгүй ажээ.