9-р сарын 5-нд  Улаан-Үд хотод Зүүн Азийн  Олон улсын хүүхдийн болон залуучуудын  биеийн тамир спортын их наадам зохиогдоно.  Туc уралдаанд 1994-1995 онд төрсөн Буриадын болон   Өвөрбайгаль, Эрхүү муж, Монгол улс, БНХАУ-ын ӨМОЗО-ны  тамирчид оролцох юм.  Наадам Олимпийн төрлийн тоглолтуудыг хөгжүүлэхийн зэрэгцээ үндэсний биеийн тамирыг хөгжүүлэн, спортын болон биеийн тамирыг хөгжүүлэх салбарт   олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.  Олон  улсын спортын тоглолтууд нь  спортын 7 төрлийг багтаадаг бөгөөд энэ нь: нум сумаар хаврах, бокс, дзюдо, чөлөөт бөх, волейбол, хөнгөн атлетик зэрэг юм. Тоглолт 9-р сарын 10 хүртэл үргэлжилнэ. Олон улсын спортын хүүхэд, залуучуудын наадам нь  Буриад улсад анх удаагаа зохиогдох юм. Үүний өмнө тус наадам нь Монгол  улс болон  Хятад улсад зохиогдсон юм.