Орос, Хятад, Солонгос, АНУ,Европын нилээд хэдэн орнуудын 500 гаруй төлөөлөгчид  Сахад цугларчээ. 8-р сарын 17-19 өдрүүдэд энд Оросын зүүн-хойд бүс нутгийг хөгжүүлэх олон улсын  бага хурал болж байна.Чуулганы салбар хуралдаануудад ойрын үед АНД-н орнуудын бүс нутагт Орос улс байр сууриа бэхжүүлэхтэй холбоотой нилээд өргөн  хэмжээний төслүүдийг хэлэлцэнэ.  Тэдгээрийн зарим нь аль хэдийнэ ер бусын гэдгээ харуулж амжжээ. Тэдгээрийн дунд “Европ-Ази-Америк” тив дамжсан гол төсөл нь Берингов хоолойгоор туннель барьж, өрнөдөөс өмнөд рүү төмөр зам тавих тухай юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тивүүдийн тээврийн шугамуудыг дэлхийн нэгдсэн сүлжээнд нэгтгэх нь АНД-н орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг хурдасгах ажээ.  Харин Оросын хойд бүс нутаг нь чухамдаа байгалийн нөөцөөр гайхалтай баян нутаг бөгөөд дэлхийн зах зээл дээр гарах шинэ гарц болно. Орос улсад  Алс-Дорнодын болон Байгалийн бүс нутгийн 2025 он хүртэлхи нийгэм-эдийн засгийн стратегийг  боловсруулаад байна. Энэ тухай ОХУ ын Төрийн Думын Хойд болон Алс-Дорнодын асуудал эрхэлсэн байнгын хорооны дэд тэргүүн Василий Усольцев хэлэхдээ «Эхний бөгөөд хамгийн гол асуудал  бол хүн амыг хэвээр байлгах, түүнийг  нэмэгдүүлэх . Маш их хэмжээний хөрөнгө мөнгийг дэд бүтцэд оруулна. Энэ нь : авто зам, төмөр зам, нийгэм соёлын объектууд, онгоцны буудал зэрэг юм. Хөтөлбөрийн шинэ чиглэл бол алс дорнодын шинэ хоолойг бий болгох юм. Энэ нь өнөөдөр манай үр тарианы үйлдвэрлэгч нарт дутагдаж байгаа зүйл юм. Улсын нэгдсэн сүлжээнд орох хүчирхэг том эрчим хүчний систем бий болно. Алс-Дорнодод тусгайлан бид  шинэтгэлийн боловсруулалтуудыг бий болгох юм» гэлээ.

          Орос улсын түлш-эрчим хүчний гол төслүүдийн нэг бол “Восточная Сибирь – Тихий океан“   төсөл юм. Энэ системээр АНД-н орнуудын гадаадын түншүүд рүү нефтэн бүтээгдэхүүн нийлүүлж байгаа бөгөөд энэ нь дэлхийн  хамгийн урт зам юм.  Түүний урт нь 4800 км бөгөөд америкийн транс-атлантын гол замын уртаас гурав  дахин илүү юм. Дорнод Сибирь-Номхон Далайн төслийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа  Зүүн-Сибирийн  орд газрууд болон Дорнод-Сибирийн ирээдүйтэй төслүүдээс бүрдэх юм. Красноярск мужийн Турухан дүүргийн Ванкорскийн  орд газар нь нефть-хийн цогцолборыг хөгжилд жинтэй  хувь нэмэр оруулж байна. Эндхийн хар алтын нөөц дэлхийн томоохон нефтийн нөөцтэй тэнцэж байгаа юм. Сахад болж байгаа олон улсын бага хурал дээр  Хойд нутгийн болон Арктикийн бүсийн  Худалдааны танхимын холбооны хуралдаан болох юм. “ Арктикийн эдийн засаг болон нийгмийн хөгжлийн ирээдүй” сэдвийг хэлэлцэх юм.  Энд ОХУ-ын Арктикийн бүсэд эдийн засгийн урамшуулалтай  хөдөлмөрийн нөөц бий болгох хөрөнгө оруулалтын төслүүдийн  цогцолбор асуудлыг хэлэлцэх юм. Энэ өдрүүдэд Сахад “Алс-Дорнодын болон Байгалийн бүс нутгийн  2025 он хүртэлх нийгэм-эдийн засгийн хөгжлийн хөрөнгө оруулалтын төслүүд”, “ Шинэтгэлийн эрчим хүчний үр ашигтай технологиуд” жижиг, дунд үйлдвэрүүдийн  бизнес үзэсгэлэнгүүд нээгдээд байна. Соёлын хөтөлбөрийн хүрээнд  бага хуралд оролцогчид  тавлаг усан онгоцоор  Лена мөрнөөр болон үндэсний  “Ленские столбы”  байгалийн цэцэрлэгт хүрээлэнгээр   аялах  юм.  Тэд энд байгалийн  ховор сайхныг үзэх юм. Энэхүү үндсэний парк нь ЮНЕСКО-гийн байгалийн үнэт хосгүй түүх түүхэн   дурсгалын газраар бүртгэгдсэн ажээ.