Монгол улсад алтны  орд газруудыг ашиглаж буй нь Сэлэнгэ мөрөн  болон түүний  цутгалан  Байгаль нуурт ихээхэн хохирол учруулж байна. Энэ тухай “Сэлэнгэ-Байгаль “ экспедицийн тайланд дурджээ. Экспедиц нь хоёр орны шинжлэх ухааны хүрээлэнгүүд арав орчим эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэгтгэдэг бөгөөд тэдний дотор Москвагийн их сургууль ордог юм. Эрдэмтэд Сэлэнгэ мөрний сав газрын хөрсний болон усны бохирдолтыг судлан урсгал ус байгаль нууранд цутгаж буйд хамтарсан судлагааны  ажил явуулдаг юм. Энэ жил эхэлсэн судалгааны ажлаар   урьд жилүүдийн геологи, усны инженер, хими, биологийн чиглэлд       хийсэн ажлуудтай нэгтгэн шинэ зургийг гаргахаар зорин ажиллаж байна.  Москвагийн их сургуулийн эрдэм-шинжилгээний  ажилтан Сергей Чаловын удирдсан  Усны газар зүйн, химийн бүлэг нь монголын нутаг дээр 3000 км замыг  туулжээ.  Тэд Орхон аймгийн нутагаар, Эрдэнэт хотоор, Өвөрхангай аймгийн нутаг Хар Хориноор, Хараа, Ерөө голын сав дахь уул-уурхайн бүсээр  аялжээ. Тэнд маш их хэмжээний төмөр, тэр тусмаа бүр хүнд төмөрлөг их хэмжээгээр байсныг илрүүлжээ. Эрдэмтдийн тайлбарлаж буйгаар тэд  Сэлэнгэ мөрөнд 30 тонн хатуу биет  эд байна гэжээ.  Сергей Чалов хэлэхдээ «Нэг куб метр талбайд  арав гаруй кг  төвлөрсөн нь  хэвийн хэмжээнээс хэдэн арав дахин илүү  буйг харуулж байна.Уул-уурхайн  олборлолт нь хүрээлэн байгаа  байгаль орчинг бохирдулж байна. Хур тундас ороход төмөрлөг нь газрын хөрснөөс  их хэмжээгээр голын усанд урсч ордог.Түүнчлэн, ихэнхи орд газрын олборлолт голын ойролцоо явагдаж  байна. Энэ нь усны гүнийг эвдэлж, урсгалыг өөрчилж байгааг бид харлаа» гэлээ.  

     Энэ нь Монгол улсын хууль тогтоомжоор зөрчил болдог эсэхийг бид шүүхийг хүссэнгүй. Гэхдээ, тэнд байгаа олборлогч компаниуд монголын өгөөмөр  сайхан байгальтай янз янзаар  харьцаж байна. Энэ нь тухайн орд газрын олборлогчийн шудрага үнэнч байдлаас, эсвэл бизнесийн зохион байгуулалтаас шалтгаална. Нилээд хэдэн компани нийлсэн олборлолтын газар экологи маш муу байдаг юм билээ гэж Сергей Чалов тэмдэглээд «Хараа голын саваар бохирдолт нэг их байгаагүй. Тэнд голыг бохирдлоос хамгаалах системийг тавьсан байсан. Усан  сан байгуулж, алт угаасны дараа бий болсон холимог гол руу ордоггүй болгожээ. Харин Заамарын алтны газар янз бүрийн 20 компани  ажиллаж байсан. Тус бүрдээ өөрийн карьертай. Тэдгээрийн зөвхөн хоёр нь буцаж угаах усан хангамжтай юм билээ. Өөрөөр хэлбэл, нэг усаар хэд дахин хөрс угааж ашигладаг. Харин бусад нь бол голоос ус авчирч түүгээрэ хөрс угааж, алтаа авчихад, дараа нь гол руугаа асгадаг» гэлээ. Гол усыг бохирдуулахад уул уурхайн орд газруудаас гадна малын тоо толгой их нөлөөлж байна. Бэлчээрийн даац хэтэрснээс  малын бэлчээр сүйдэж, экосистем алдагдаж байна. Түүнчлэн, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж монголын нийслэлийн хүн амын  өсөлтийн  ачааллыг даахгүйд хүрээд байна. Энэ бүгд нь ямарч тоо баримтын хэрэггүй  эрдэмтдийн нүдний өмнө илт харагдаж байжээ. Орос, Монголын нутаг дээр ажилласан экспедиц гурван жил ажиллана. Түүний дараа судалгааны дүнг хоёр улсын эрх баригчдад илгээх юм.