Нисэгчдийг лазерын дайралтаас найдвартай хамгаалах нүдний шилийг Оросын ерөнхий сайд Владимир Путинд Москва орчмын Жуковскийд болж байгаа олон улсын онгоцны үзэсгэлэн дээр танилцууллаа. Энэ шил лазерын туяанаас 96 % хамгааладаг ажээ. Сүүлийн үед оросын нисэгчдийг  лазераар сохлох оролдлого нилээд гарч байгаа юм. 2010 оны хоёрдугаар хагаст ийм тохиолдол  таван удаа гарсан бол, 2011 онд 45 тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн, Путин радио электрон хэрэгсэлтэй тэмцэх полигоныг очиж сонирхлоо. Тэндхийн үзмэрүүд гадаадын ижил төрлийнхээс техникийн хувьд давуу  нь илт байв.  Түүнчлэн ерөнхий сайд “Нисэхийн төхөөрөмж”-ийн концерны танилцуулах хэсэгт очиж нисэхийн технологийн шинэ деталиудтай танилцлаа. Энд түүнд Ан-148 онгоцны жинг бууруулан ачааны даацыг гурван хүнээр нэмэгдүүлэх  боломжтой технологийг танилцуулжээ.