Приморийн Хасан дүүргийн эрх баригчид өчигдөр  далайн эргэд акул загас хүн хазаж гэмтээсэн тул байдлыг тодруултал усанд сэлэхийг хоригложээ.  Приморийн өмнөд хэсгийн Алс-Дорнодын далайн улсын дархан цаазат газрын Теляковскийн тохойд  акул загас 25 настай залууг хазжээ. Энэ  явдал эргээс 50 метрийн зайд болсон юм.  Нэрвэгдсэн хүн одоо эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байна. Эрдэмтдийн үзэж буйгаар цагаан акул хүн рүү дайрчээ. Хасаны дүүрэгт усны орон зайд акулаас хамгаалсан харуул хамгаалалтын багийг гаргаад байна.