9-р сарын эхээр Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын ивээл дор явагдах “Нийгмийн олон талт  үзэгдлийн орчин цагийн төрийн үүрэг” чуулган Ярославль хотод болно. Энэ удаагийн чуулган ирсэн зочдын хувьд санал бодлоо солилцох болон орчин үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх талбар болох юм.   Ярославлийн улс-төрийн гуравдахь удаагийн  чуулган гурван салбарт  хуваагдан явах юм. Эхний салбарт: “Олон үндэсний нийгэм дахь ардчилсан ёс журам”   сэдвээр төрөл бүрийн угсаатны соёл иргэншил, соёл болон шашны бүлгэмийн  асуудлуудыг хэлэлцэх аж.  Үндэстэн, тэдний соёл маш чухлыг тэмдэглэхийн зэрэгцээ хууль бус цагаачлал, отог омгийн ялгаа, салан тусгаарлагч үзэл, шашны үзлийг ягштал баримтлагч үзэлтнүүдийн өмнө    ардчилсан үр бүтээлтэй байдлыг хадгалахад ардчилсан туршлага, хэрэгжүүлэгч хүрээлэнгүүд чухал үүрэгтэй болохыг оролцогчид хэлэлцэнэ.  Үүнтэй холбогдуулан Орос улсын туршлага онцгой сонирхол татаж байгаа юм гэж Йелийн их сургуулийн профессор, улс төр судлаач Ян Шапиро “Оросын дуу хоолой” радиод хэлээд «Одоо  оросын бодлогыг  сонирхоход яг тохирсон цаг нь. Үүний өмнө зохиогдсон Ярославлийн хоёр дахь чуулганд  би оролцож байсан.  Тэгээд чуулган тус бүр  оросын дээд тушаалынхан болон улс төрчид Өрнөдийнхний тухай юу боддог, өрнөдийхөн бидний тухай ямар бодолтой явдагыг мэдэх гайхамшигтай  боломж өгч байсан юм» гэлээ.

    Хоёр дахь салбарын хэлэлцүүлэг : “Баян ядуу: шудрага ёс хаана байна?" сэдвээр эдийн засгийн хөгжлийн стратеги болон маргаан, хямралыг зохицууулах асуудлуудын бодит зөвлөмжүүдийг боловсруулах зорилготой. Ийм олон  төрлийн сэдэв нь оролцогч бүрт өөрийн харилцагчдыг олох  төдийгүй  ярилцах хэлбэрийг сонгоход  боломж олгодог гэж Бээжингийн их сургуулийн профессор Гуан Гуихай тэмдэглээд  «Энэ чуулганы ач холбогдлыг  шинжээч бүр өөр өөрөөр хүлээж авдаг. Өөрийн засгийн эрх баригчидтайгаа нилээд өргөн холбоотойнууд нь илүү бодитойгоор хардаг. Харин шинжлэх ухаантай холбоотой хүмүүс нь шинжлэх ухааны харилцан солилцоо гэж  үздэг. Миний хувьд би энэ хоёрын дунд зогсч байна. Чуулган нь бидний амьдралд жинтэй нөлөө үзүүлдэг бөгөөд эрдмийн болон практик зүйлүүдийг хослуулсан байдгаараа онцлог юм» гэв. “Дэлхийн аюулгүй байдал болон локал  мөргөлдөөнүүд”  секц одоогийн байдлаар хамгийн их анхаарал татаж байна.  Энэ нь орчин үед шинээр  тухайн нутгийн чанартай локал мөргөлдөөнүүд гарч болзошгүйтэй холбоотой  юм. Үүнээс үүдээд энэхүү эсэргүүцлийг арилгаж болох  механизмыг судлах нь чухал байна.  Хамгийн чухлаар тавигдаж байгаа асуудлуудын нэг бол  бүх улс орнуудад хэрэгжүүлж болох  орчин үеийн олон улсын механизмыг сайжруулах  явдал  юм. Ярославлийн гурав дахь улс-төрийн чуулганы ажилд оролцох мэдүүлгээ дэлхийд нэртэй 400 гаруй улс төрч, эдийн засагч, бизнес-элитийн төлөөлөгчид ирүүлээд байна.  Энэхүү чуулганд оролцох хүсэлтэй буйгаа Германы канцлер Ангела Меркель болон Түркийн  ерөнхийлөгч Абдулла Гюль нар ирүүлээд байна.