Орос-энэтхэгийн хэт авианы “БраМос” пуужинг хэдэн зуугаар нь худалдан авах захиалгыг Энэтхэг улс Москва орчмын Жуковскийд болж буй Олон улсын онгоцны үзэсгэлэнгийн үеэр хийлээ гэж цэргийн үйлдвэрийн нэгдлийн тэргүүн Александр Леонов мэдэгджээ. “Энэтхэгийн түншүүдтэй гэрээний дүнгийн  тодорхой тоог зарлахгүй гэж тохиролцсон.  Гэхдээ энэ захиалга нь хэдэн зуугаар яригдаж байгаа гэдгийг хэлж чадна” гэж Леонов хэллээ. Тэрээр тэмдэглэхдээ, орос-энэтхэгийн хамтарсан “БраМос” үйлдвэр  одоо Энэтхэгийн Зэвсэгт хүчний  захиалгаар дүүрээд  байна”. “”БраМос”-ын пуужинг өөр улс захиалсан эсэх тухайд  А.Леонов  хариулахдаа: “Түүнийг хийж гүйцэтгээд дараа нь бусад орнуудад нийлүүлэх тухай ярьж болно” гэв.