Америкийн  Apple  компани ЖК-хавтгай дэлгэц үйлдвэрлэхэд Sharp-ын шинэ үйлдвэрт хөрөнгө оруулах тухай  хэлэлцээ хийж байна.  Энэ тухай Рейтер агентлаг тус салбар дахь эх сурвалжаас иш татан мэдээлжээ. Энд мэдээлснээр японы ХМХ-үүд 2010 оны эцсээр Sharp-ын үйлдвэр 100 тэрбум йений /1,3 тэрбум доллар/ хөрөнгө оруулалт хийж магадгүй байна. Лхагва гаригт брокерын MF Global FXA Securities  үүнийг  сануулжээ.  “iPhone, iPad-ын тогтвортой нийлүүлэлтийг хангах үүднээс Камеяма дахь Sharp үйлдвэрт Apple 1 тэрбум долларын  хөрөнгө оруулалт хийж буйг бид өндөр үнэлж байна ” гэж  MF Global FXA Securities-ийн шинжээч Дэвид Рубенстейн бичжээ. Apple-ийн гол нийлүүлэгч Samsung Electronics анх санаачилсан  оюуны өмчийн асуудлаар  шүүхийн маргааны ид үед Apple, Sharp ын хооронд яриа, хэлэлцээ  явагдаж байна. Хэрвээ   Samsung Electronics-той харилцаа муудахад хүрвэл америкийн корпорац нь бусад нийлүүлэгч буюу, тухайбал, японд хандах боломжтой гэж яриа, хэлэлцээрт ойрхон эх сурвалжууд тайлбарлаж байна.