Афганистаны зүүн хэсгийн Пактия мужид өнөө өглөө Харуулын хоёр цэрэг амь үрэгдэж, нилээд хэдэн хүн шархаджээ. Гэрчүүдийн ярьснаар  цэргийн баазын хаалганы дэргэд амиа золиослогчийн жолоодсон  минжүүлсэн машин ирж дэлбэрчээ. Энэхүү явдлын хариуцлагыг “Талибан” радикал хөдөлгөөнийхөн хүлээжээ.