0Сирийн босогчдын эсрэг цэргийн болон цагдаагийн  ажиллагааг зогсоожээ. Энэ тухай НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунтэй Сирийн ерөнхийлөгч Башар Асад утсаар ярихдаа мэдэгджээ. Үүний урьд  лхагва гаригт Башар Асад   Арабын социалист сэргэн мандалын нам, бусад олон нийтийн байгууллагын идэвхтэнүүдийн өмнө  үг хэлсэн юм. Асад  Сири улс нь хүчирхэг улс хэвээр байгаа. Тус улсад өөрчлөлт  шинэчлэлт  эхэлсэн бөгөөд гадаад хүчний юмуу олон улсын хамтын нийгэмлэгийн   нөлөөгөөр бус хэрэгжиж эхлээд байна . Сири дахь шинэчлэл нь сирийн ард түмний хүсэл эрмэлзэлд нийцүүлэн явагдаж байна. Арабын ертөнцийн өмнө хүлээсэн “ эсэргүүцэх чадавхитай болон хүний эрхийг хамгаалах” үүргээсээ болж тус улс нь  гадаадын хүчнийхний бай болж байсан юм. Шинэчлэлийг сэргээн тогтоосон журмын нөхцлөөр Сирийн  аюулгүй байдлыг хангасан тохиолдолд явуулах боломжтой юм гэж Асад цохон тэмдэглэжээ.