ОХУ-ын Удмурт Монгол улсад гэрээгээр цэргийн бүтээгдэхүүн нийлүүлэх болно. Ижевскэд  ирсэн монголын төлөөлөгчдийн тэргүүн, МУ-ын БХЯ-ны сайд Л.Болдын мэдэгдснээр: Монгол улс Удмурт улстай цэргийн үйлдвэрийн  бүтээгдэхүүн нийлүүлэхэд хамтран ажиллах бодолтой байна гэжээ. Тэрээр цааш хэлсэн үгэндээ: Удмуртийн цэргийн бараа нь чанар сайтай орчин үеийн стандартад нийцдэг гэв. “Эндхийн үлйдвэрийн бүхий л бүтээгдэхүүн бидний сонирхлыг ихэд татаж байна . Манай улсад одоо зэвсэгт хүчний томоохон шинэчлэл хийгдэх гэж байгаа учраас энэ бүхэн бидний сонирхлыг их татаж байна. Бид урьд амжилттай хөгжиж ирсэн уламжлалт харилцаагаа хөгжүүлэх сонирхолтой байгаа бөгөөд цэргийн үлйдвэрүүдийн бараа бүтээгдэхүүнийг авах сонирхолтой байна гэж мэдэгджээ. Айлчлалын үеэр Монголын төлөөлөгчид Ижевскийн “Ижмаш”механикийн  үйлдвэрт зочилжээ. Үйлдвэрийг үзэж сонирхосны  дараа МУ-ын БХЯ-ны сайд Л. Болд,  Удмуртын ерөнхийлөгч Александр Волковтой  уулзалт хийсний дараа тэдний Иежскэд хийсэн энэхүү айлчлал  нь  “ойрын ирээдүйд мэдрэгдэх ёстой “гэж цохон тэмдэглэжээ.