ОХУ- ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров,  Ираны ГХЯ-ны тэргүүн Али Акбар Салехи  нар өнөөдөр Москвад  Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлаар  яриа хэлэлцээ амжилттай болж өнгөрлөө гэж цохон тэмдэглэв. Хэлэлцээр  өчигдөр Тегеранд болж өнгөрчээ.Ираны цөмийн хөтөлбөрийг алхам алхмаар  зохицуулах тухай Орос улсын саналыг Ираны тал сайшаасан юм. Орос улсад хэлэцээрийн чухал үүрэг ногдож байгаа юм. Энэ тухай  өчигдөр Ираны ерөнхийлөгч н Махмуд Ахмадинежад ОХУ-ын АЗ-ийн тэргүүн Николай Патрушевтай хийсэн яриа, хэлэлцээний дараа мэдэгдсэн юм.Оросын санаачлага нь үр бүтээлтэй бөгөөд найдвартай юм гэж Тегераны их сургуулийн профессор, улс төр судлаач Жахангир Карами  манай радиод өгсөн ярилцлагадаа  тэмдэглээд  «Энэ асуудал нь Иран, Оросын хувьд ч, дэлхийн хувьд ч  маш их чухал юм.АНУ-аас ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг хязгаарлаж байсан хурцадмал  хоёр жилийн дараа  оросын санаачлага нь энэхүү асуудлыг шийдвэрлэхэд шинэ хуудас нээж байна» гэлээ. “Алхмын” стратегийг анх удаа ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров 7-р сард зарласныг сануулая.  Оросын ГХЯ-ны тэргүүн Орос улс ираны цөмийн хөтөлбөрийг зохицуулахад зөвхөн хамтын ажиллагаа боломжтой гэж үзэж байна гэж мэдэгджээ. Сайдын тайлбарласнаар “эхлээд итгэлцлийг  сэргээн, шатчилсан арга барилаар  хандан, Иран нь МАГАТЭ болон НҮБ-ын АЗ-ийн шийдвэрүүдэд эерэгээр хандаж эхлэх хэрэгтэй ” гэжээ.  Харин Лалын улсын  эерэг алхмуудын хариуд хэлэлцээрт орох зургаан тал дэглэмийг сулрулах тогтоолын оруулан урамшуулал хүлээн авах ёстой юм. “Хамтын хүчээр хөрсийг боловсруулж, бодитой яриа хэлэлцээг эхлэхэд ” итгэлтэй буйгаа Лавров илэрхийлсэн юм.

    Орос улс “зургаагийн” төлөөлөгчдөд урьдчилан тэдгээр яриа, хэлэлцээний өнгө аясыг Ираны жишээн дээр  цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлын талаар үр бүтээлтэй санаачилга сонсоход Иран улс бэлэн байна гэдгийг харуулахыг эрмэлзэж байна. «Орос улсын байр суурь  дэлхийн стратегийн аюулгүй байдлын  төлөө үргэлж байсан юм. Ираны хувьд бол энэ орон нь үргэлж тодорхой байсан. Энэ байр суурийн утга учир нь Тегеран, Москвад болсон  сүүлийн уулзалтууд нь дараах зүйлд хүргэж байна. Ирантай холбоотой ямарч хориг саад нь хаашаа ч замгүй. Энд заавал олон талт яриа, хэлэлцээр явагдах ёстой юм. Ираныг цөмийн хөтөлбөртэй нь ганцааранг нь үлдээж болохгүй. Хоригийг чангатгасан явдал нь Тегераны цөмийн хөтөлбөрийг  цэргийн зорилго дээр төвлөрөхөд хүргэж болох юм. Яагаад гэвэл олон улсаас тусгаарлагдсан улс орнууд шууд л заналхийллийг мэдэрдэг» гэж Холбооны Аюулгүй  албаны тэргүүн асан Николай Ковалёв хэллээ.

   Түүнтэй хамт үл итгэх үзэлтнүүдийн дуу хоолой  “Лавровын саналыг” НҮБ-ын АЗ-ийн гишүүдийн сөргөөлдөөний шинэ шалтгаан болж мэдэх юм гэж үзэж байна. АНУ нь ираны цөмийн хөтөлбөрийг бүр мөсөн зогсоохыг зорьж байгаа бөгөөд энэ нь олон улсын эрхэд тэрсэлж байгаа юм гэж  Москвагийн ОЭЗДС-ийн эрдэм-шинжилгэний ахлах ажилтан Алексей Смирнов  үзэж байна. Улс орон бүр өөрийн цөмийн технологийг  хөгжүүлэх эрхтэй юм. Оросын  “алхмын” стратеги нь ираны ураныг баяжуулах цөмийн хөтөлбөрийн хадгалахад чиглэгдсэн юм. Ираныг цөмийн зэвсэгтэй болохыг эрмэлзэж байгаа тухай яриа ер намжидаггүй. Гэхдээ таамаглал, сэжигийн түвшинд баталгаа хааахан үгүй ажээ.  Эцэст нь хэлэхэд, хэн ч хэнд ч итгэхгүй байхад ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон яриа, хэлэлцээ ямарч үр дүнгүй хэдэн жил болсон. Үүнд Оросын “алхмын” стратеги нь хүсэн хүлээж  байсан  шийдвэр байж ч болох юм. Гэхдээ энэ нь  эсрэг талынхан шинэ шалтгаан гаргахын төлөө биш, харин  үүнд сонирхогч талууд жинхэн асуудлыг шийдэхийн төлөө зүтгэл гаргахад сая хүчин төгөлдөр болох юм.