Дэлхийн хөрөнгө оруулагчид Америкийг өөрсдийн суурь тулгамдсан асуудлыг түргэн шуурхай , үр ашигтай шийднэ гэдэгт улам эргэлзэх боллоо. Үүнээс гадна долларын ханш унаж байгаа нь бүр их бухимдал үүсгэж байна. Энэ тухай ОХУ-ын Сангийн яамны дэд тэргүүн Сергей Сторчак мэдэгджээ. Дэлхийн эдийн засаг гаж  үзэгдэлтэй тулгарч байна. АНУ-ын бага ногдол ашиг нь ханш буурахтай хослож байна. Үүнд дээр  хөгжлийн таатай нөхцлийн дүр зураг дээр америкийн эдийн засгийн доогуур өсөлтийг нэмж харуулах ёстой юм. Гаж үзэгдэл  юунд байна вэ?, доогуур ногдол  ашигийн хувийн үед эдийн засгийн идэвхи нь өндөр байх ёстой юм. Үүний үндсэн шалтгаан  Сергей Сторчакийн үзэж буйгаар  хөрөнгө оруулагчдын америкийн ирээдүйд үл  итгэх байдалд байгаа гэнэ. «Хөрөнгө оруулагчид АНУ-ын суурь асуудлыг шуурхай, үр ашигтай  шийдвэрлэхэд цаг улирах тутамд эргэлзэж байна. Энэ нь төлбөрийн балансын хомсдол болон улсын төсвийн хомсдол аж. Дэлхийн хоёр гол  балансны тэнцвэргүй байдал нь /энд АНУ ын тухай болон, юуны өмнө Хятад улсын тухай яригдаж байна/ бусад санхүүгийн зах зээлийг хүчтэй дарж байна.Хөрөнгө оруулагчид нь богино хугацааны хөрөнгө оруулалт хийдэг. Эцсийн дүнд үндсэн сангаас ялимгүй  өсөлттэй  гардаг. Энэ бол гол асуудал» гэж Сергей Сторчак хэллээ.

   Үүнд долларын одоогийн  хүнд байдал нэмэгдэж байна. Сергей Сторчакийн үзэж буйгаар, доллар суларсны дараа тэр өөрийн хэмжигдэхүүнээсээ ангижирсан. «Долларын сул дорой байдал  хөрөнгө оруулалтын үүднээс  сөрөг нөлөөтэй  юм. Эсвэл, хямралын үед түүнд хуримтлагдсан зүйлүүдийг  ашиглахад аюулгүй байдлын зөөлөвч байгуулах үүднээс.  Бидэнд өөрийн үнээ хадгалах  аюулгүй байдлын зөөлөвч шаардлагатай байна. Хөрөнгө оруулалт хийж байсан эдийн засгийн төрөл бүрийн салбарууд нь долларын ханш буурсан үед ч буурч байгаагүй , өсч байсан юм» гэж Сергей Сторчак хэлэв. Долларын оронд  дэлхийн хэмжигдэхүүнээр  юу ирэх нь тодорхой бус байна. Шинэ хэмжигдэхүүн нь урт хугацааны  сонирхлыг хэрэгжүүлэх таатай орчин бүрдүүлэх ёстой. Харин Европд тэр үеэр эдийн засгийн таатай бус процессууд үргэлжилсээр байна. Бие даасан өр зээл нэмэгдсээр байгаа нь хөрөнгө оруулалтыг буруулж байна. Тэрч бүү хэл өнөөх  идэвхитэй Герман улс хүртэл бүгдийг чирч гаргаж дийлэхгүй байна. ЕХ-ны   нийгмийн асуудал дутуугүй чирэгдүүлж байна.  Юуны өмнө энэ нь үндэстний хөгшрөлттэй, тэтгэвэрийн хангамжтай   холбоотой  юм. Энэ бүгд нь системд үл ойлголцол  бий болгож, нөгөөтэйгүүр дотоод мөргөлдөөнд хүргэж байна. «Эцэст нь хэлэхэд бид харилцааны нэг л утастай байя л даа.  Гэтэл энэ утасны дотор  хүчдэл багасахгүй, харин өсөөд байгаа байхгүй юу.  Хүчдэл ихэсч байгаагаас болоод  их сонин байдалд ороод байгаа юм. 8-р сарын 8,9-нд хөрөнгийн захууд дээр гарсан  гаж зүйлүүд . Тэр үед захууд хоосон газар дээр юу юу ч үгүй,  гэнэт  хямралын шинэ давалгааны тухай яригдах болсон.  Дараа нь харин тайвширч, дахин хүлээлтгийн  байдалд орсон» гэж Сергей Сторчак тэмдэглэлээ. Цаашид ойрын хагас жилд юу болох нь тодорхойгүй байна гэж Сергей Сторчак ярьж байна. Түүнчлэн орос улс байдлыг хяналтандаа авч нилээд хэдэн арга хэмжээ аваад байна. Хөрөнгө оруулагчдын хувьд гэвэл, боондын хугацааг дуустал барьдаг хуучинсаг үзэлтэй хөрөнгө оруулагчид, хөрөнгийн захын  эрчтэй тоглогчдыг  үнэт цаас худалдан авахад нь  оросын эдийн засаг сонирхож байна.