Афганистаны Урузган мужийн хүнсий зах дээр  дэлбэрэлт болж 8 хүн амь үрэгджээ.Халдлага мягмар гаригийн үдэш гарчээ. Тэсрэх бөмбөгийг зогсол дээр тавьсан мотоциклд бэхэлсэн байжээ. Эрх баригчдын үзэж буйгаар амь үргэдсэн хүмүүсийг төрөл төрөгсөд нь шууд авч явсан учраас  үргэдсэн хүмүүс нэлээд их байж болох ажээ.