Өнгөрсөн оны 3-р сард Японд гарсан байгалийн сүйрлийн бүсээс үнэт цаас болон баримт бичигтэй  6 мянган сейф олджээ. Эдгээр  сейфээс нийт 32 сая доллар гарчээ. Энэ тухай тус улсын Цагдаагийн удирдах газар мэдэгджээ. Мөнгөний тал хэсгийг эздүүдэд нь буцаан олгоод байгаа бөгөөд үлдсэн бусад хөрөнгийг яахыг тодруулж байна. Олон тооны сейф олдсон тул, цагдаагийн газрыг завгүй болгожээ. Түүнчлэн аврах албаныхан мөнгөний түрийвч, цүнх олжээ. Тэдний дүн 18 сая доллар болсон байна.  Нөгөөтэйгүүр байгалийн сүйрлийн газар эзэнгүй  зүйлийг хулгайлах тохиолдол гарсан бөгөөд мөнгөний машинуудыг эвдэж байжээ.