Дэлхийн хүнсний худалдааны үнэ өнгөрсөн оны 7-р сарынхтай харьцуулбал гуравны нэгээр өсчээ. Энэ тухай Дэлхийн Банкны сүүлийн илтгэлд дурьджээ. Ялангуяа, өнгөрсөн жил эрдэнэ шиш - 84 %, элсэн чихэр - 62 %  өссөн байна. НҮБ-ын шинжээчдийн үзэж буйгаар ойрын арван жилд  хүнсний үнэ үргэлжлэн нэмэгдэх ажээ. Шинжээчдийн энэхүү урьдчилсан  таамаглал хүн төрөлхтнийг илэрхий зүйлтэй эвлэрхийг шаардаж байгаа: хямд хүнсний үе эргэлт буцалтгүй явж байгаа аж. Үнийн өсөлтөнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Юуны өмнө энэ жил бүр их хүчтэй байгаа хөрөнгө оруулагч, санал хоёрын хооронд үүссэн зөрөлдөөн юм. Энэ нь Японы  байгалийн сүйрлийн улмаас унасан хөдөө аж ахуйн үйлдвэрлэл болон Хойд Африкийн улс төрийн давалгаанд автагдсан орнуудаас болж ихэнхи бүс нутагт тохиолдоод байна. Энэ байдал  Өрнөдийн орнуудад  био түлшийн үнийн нэмэгдлээр илэрч байна. Жишээлбэл, АНУ энэ зорилгоор нийт тариалалтныхаа  дөрөвний нэгийг зарцуулж  түүнийг хүнсний зорилгоор ашиглахад  300 сая гаруй хүнийг өлсгөлөнгөөс аврах боломжтой юм. 

    Хүнсний хомсдлыг өөрчлөгдөж байгаа хэрэглээний бүтэц  улам хүндрүүлж байна. Хөгжиж байгаа орнуудын хүн ам, тансаг хүнс хэрэглэж эхэллээ. Ингэхдээ дэлхийн хамгийн шигүү хүн амтай улс орон илүү хоол хүнс хэрэглэх болжээ. Хятадууд гэхэд уламжлалт цагаан будаагаар сэтгэл хангалуун байхаа  хэдийнэ больсон. Харин аль болох их мах, ногоо хэрэглэх  болжээ. Эндээс л  тэжээлийн хэрэглээ  өсч байгаа юм. Хятадын үр тариа, цөцгийн тосны үндэсний мэдээллийн шинжээчдийн урьдчилсан таамгаар ойрын 10 жилд тус улсад эрдэнэ шишийг  үйлдвэрлэлээс илүү  хурдацтай тарьж байгаа аж. Энэ зууны дунд үеэс дэлхийн хүн ам одоогийн 7 тэрбумаас  9 тэрбум болж өснө. Тийм учраас энэ үеийнхэнд гурав дахин илүү хүнс шаардагдах болно.  Гэтэл ургацыг яаж нэмэгдүүлэх вэ?  Хэрвээ газар үржил шимгүй болж услах усгүй болвол яахав?  Хаа сайгүй хэрэглэгдэх  шинэ технологийг ашиглах бөгөөд цаг агаарын хүнд нөхцөлд илүү тэсвэртэй хөдөө аж ахуйн ургамлуудыг тарих ийм л гарц байна. Гэхдээ энэ бүгд хангалтгүй гэдэг нь ойлгомжтой юм. Үүнтэй зэрэгцэн хагалгааны талбайг нэмэгдүүлэх хэрэгтэй юм.

   Үүнд дэлхийн  хөдөө аж ахуйн эдлэн газрын аравны нэг, цэнгэг усны нөөцийн дөрөвний нэг  ноогддог Орос улс чухал үүрэг гүйцэтгэнэ. Оросын үр  тарианы холбооны дэд тэргүүн Александр Корбут хэлэхдээ «Орос улс энэ утгаараа нилээд хүчтэй өрсөлдөх давуу талтай. Бид одоо 12  сая га тарилангийн  газартай, энэ бол маш том талбай. Үүний тулд хөрөнгө оруулалт шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, Орос улс хүнсний аюулгүй байдлын асуултад үр ашигтай үйлдвэрлэлээр  хариу өгөх чадалтай» гэлээ. Орос улсад хөдөө аж ахуйн үйлдвэрлэл 12 жил дараалан өсч байна. Нефть, байгалийн  хийн зэрэгцээ эх орны газар тариалангийн салбар хөрөнгө оруулалтын ашигтай цүнхээл болоод байна.  Тухайлбал, Орос улс хүнсний хэрэгцээ хомс орнуудад өөрсдийн  газар нутгаа  ашиглахыг санал болгож байна. Энэ тухай Орос улсын Эдийн засгийн болон  хөгжлийн яамны дэд тэргүүн Андрей Слепнев хэдхэн хоногийн өмнө индонезийн Манадо хотод болж өнгөрсөн   Зүүн-Өмнөд Азийн орнуудын    дээд хэмжээний уулзалтан дээр  мэдэгдсэн юм. Орон нутгийн ХМХ-ийн  мэдээллүүдээс үзэхэд  Оросын эзгүйрсэн газруудыг удаан хугацаагаар  түрээслэх санаа нь азийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн анхаарлын гадуур үлдсэнгүй.