Индонез улс ойрын 20-30 жил дэлхийн шилдэг тэргүүлэгч эдийн засагтай 10 орны нэг болно гэж удахгүй болох тусгаар тогтнолын  66 жилийн ойг тохиолдуулан  тус улсын ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдхойоно хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.  Индонезид  хямралтай тэмцэхэд шаардагдах   бүхэн байгаа 2010 онд  Индонези нь эдийн засгийн 6,1 % өсөлтөнд хүрсэн гэдгийг сануулахын зэрэгцээ ирэх жил 6,5 %   болно гэж Индонезийн  ерөнхийлөгч хэллээ . Стандарт энд Пуурс агентлагийн саяхны илтгэлд 2030 онд дэлхийд хүн амынхаа тоогоор дөрөвт ордог Индонезийн  ДНБ  9,3 тэрбум долларт хүрч  дэлхийд эхний тавд  орно гэжээ.