Орос улсад дэлхийд нэртэй  агаарын давшилтаас  хамгаалах цогцолбор С-300-гийн үйлдвэрлэлийг зосгоов. 40 жилийн өмнө тэднийг цэргийн манаанд анх нийлүүлж байжээ. Өнгөрсөн зууны 90-ээд оны дунд үеэс энэхүү систем нь зөвхөн экспортод гарч байв. Одоо тэд 15 орны батлан хамгаалахын албанд зүтгэж байна.Орос улсад хуучин системийн оронд агаарын төдийгүй сансрын хамгаалалтын  С-400, С-500 ирж байна. С-300 системийг 1970 оны дунд үеэс үйлдвэрлэж эхэлжээ.   Тухайн үед тэдний тодорхойлолт гайхамшигтай  сайн байлаа. Тэдгээр систем нь пуужинг болон дайсны онгоцыг 150 км хүртэлх зайнаас устгах боломжтой бөгөөд  ингэхдээ дуунаас хурдан сөнөөгч онгоцыг гүйцэх чадалтай, мөн объектыг бүр 300 км зайнаас илрүүлж байв. Гэтэл шинэ цаг үе шинэ боломжуудыг шаардаж байна. Эдгээр боломжууд нь орчин цагийн цогцолборуудад байгаа. С-400 нь нисдэг бүх төхөөрөмжүүд буюу онгоцноос эхлээд нисэгчгүй онгоц бүр далавчит пуужинг  хүртэл устгах чадалтай аж. Одоо үйлдвэрлэгдэж байгаа  С-500 буюу “Триумфатор” нь маш өндөр үзүүлэлттэй гэж “Үндэсний батлан хамгаалах” сэтгүүлийн ерөнхий редактор Игорь Коротченко тэмдэглээд «Одоогийн байдлаар агаараас хамгаалахад шинэ цогцолбор шугам ашиглагдаж байна.  Тэдний дунд, их бууны пуужингийн нэгдсэн систем ПВО-ПРО-  тав дахь үеийн С-500 байна.  Энэ нь ойрын 25-30 жил  оросын пуужингийн давшилтаас  хамгаалах бамбай болно. Түүнийг 2015 он гэхэд үйлдвэрлэлээс гаргана. Тэр байг агаарт болон ойрын сансарт устгах чадалтай.  Иймээс гадаадад хэт авианаас хурдан  нисдэг төхөөрөмжүүд гавшгай гарч ирж байгаа заналхийлэлийг устгах бүрэн боломжтой болно» гэв.

  С-300 системийн халааг шинээр боловсрогдож байгаа  их буу-пуужингийн  цогцолбор “Витязь” хүлээн   авна.  Түүнчлэн хэт бага замын “Морфей” байна.  Тэрээр өөрийн өмнөх ах нараа  далавчит пуужингийн довтолгооноос нуун далдлах болно.  С-500-гийн давуу нь Игорь Коротченкогийн  үзэж байгаагаар  нэг удаагийнхаа дайралтаар  10 хүртэлх тооны хэт авианы  баллистик пуужинг устгах чадалтай хүчтэй зэвсэг. С-500 нь түүний өмнөх С-400, америкийн Patriot Advanced Carbility-3 системээс хамаагүй  давуу талтай ажээ. Ирээдүйд С-500 энэхүү систем нь Москва хотын пуужингийн давшилтаас хамгаалах систем болно гэж үзэж байгаа аж. Түүнчлэн, тус цогцолбор нь стратегийн бусад чиглэлүүдийг хамгаалах боломжтой юм. 2011-2020 оны Төрийн зэвсгийн хөтөлбөрийн хүрээнд 56 дивиз С-400 системийг худалдан авахаар төлөвлөж байгаа юм. 2015 оноос зэвсэгт хүчинд С-500 системийг бас нийлүүлэх бөгөөд түүний өмнөх системийн нэгэн адил тэр агаарын-сансрын нэгдсэн системд орно.

Гэрэл зураг