Сирийн  аюулгүй байдлын хүчнийхэн  болон цэргийнхэн Латакий боомт-хотод алан хядагчдын эсрэг ажиллагаа явуулж  дуусчээ гэж өнөөдөр сирийн ХМХ-үүд мэдэгдэв.  Алан хядах ажиллагаагаараа хотын оршин суугчдыг  сүрдүүлж байсан террорист бүлгэмийнхнийг устгасан гэж САНА агентлаг мэдээлээд  Латакиид  нилээд тооны зэвсэгтэй хүмүүс баривчлагдаад байна гэжээ. Хотоос цэргүүд гарч байгаа  хэдий ч чухал байгууламжууд дээр армийн харуул үргэлжлэн гарч байна. Түүнчлэн, америкийн Си-Эн-Эн  хотын оршин суугчийн ярьсныг иш татан мэдээлэхдээ шөнө хотод таван хүн алагдсан Латакийд өнгөрсөн шөнө буудалцааний чимээ гарч байсан гэжээ. Сүүлийн хэдэн өдөр хотод гэрэл цахилгаан, усан хангамж  тасарчээ.