Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад мягмар гаригт хийсэн мэдэгдэлдээ Орос улсын  ираны цөмийн асуудлын тухай саналыг зөв зүйтэй гэж сайшааж байна гэжээ. ОХУ-ын АЗ-ийн нарийн бичгийн дарга Николай Патрушевтай Тегеранд  хийсэн уулзалтынхаа үеээр Ахмадинежад цөмийн асуудлыг алхам алхмаар  шийдвэрлэх оросын  саналд эерэг хандаж байна гэжээ. Лалын шашиний улс нь цөмийн асуудлаар саналаа боловсруулахад  бэлэн байна. Патрушев  өөрийн зүгээс хэлсэн үгэндээ Москва Ираны цөмийн асуудлыг хэлэлцэхдээ ерөнхийлөгч Ахмадинежадын болон Лалын шашинт улсын шашны тэргүүний  саналыг хүлээн авахад бэлэн байна гэжээ. Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров 6-р сарын 12-нд Вашингтонд мэдэгдэхдээ Орос улс Ираныг тусгаарлахын эсрэг байгаа бөгөөд ираны цөмийн асуудлыг зөвхөн ахмтын ажиллагаагаар зохицуулах боломжтой гэж үзэж байна гэжээ. Түүний ярьснаар ираны цөмийн асуудлыг “алхам алхмаар”шийдвэрлэх нь зүйтэй аж. Үүний өмнө  Ираны үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Саид Жалиль Оросын  энэхүү саналыг өндөр үнэлжээ. Түүний хэлснээр эдгээр саналууд нь олон улсын болон бүсийн түвшинд яриа хэлэлцээг эхлүүллэх суурь болж болох аж. Лхагва гаригт ираны цөмийн асуудлаарх яриа хэлэлцээг мухардалтаас гаргах оросын төлөвлөгөөг Москвад Ираны ГХЯ-ны тэргүүн Али Акбар Салехи болон ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров нар хэлэлцэх  юм.