АНУ-ын дэд  ерөнхийлөгч Жозеф Байден  энэ албан туушалд томилогдсныхоо анхны айлчлалаа  Зүүн Азийн орнуудаар хийхийн зэрэгцээ  Хятад, Япон, Монголд айлчилна.  Шинжээчид үүнийг тайбарлахдаа Азийн гурван оронд очиж байгаа нь Барак Обамагийн  бүс нутагт америкийн оролцооо болон нөлөөг өргөжүүлэх  стратегийг хэрэгжүүлж байгаа гэж үзэж байна. Жозеф Байдены айлчлалын өмнө  Бээжинд АНУ-ын шинэ элчин сайд Гэри Лок үүрэгт ажилдаа орсон, түүний хятад нэр нь Ло Цзяхуэй. Шинжээчдийн үзэж буйгаар АНУ-ын элчин сайдын албан тушаалд хятад  угсаатан томилогдсон явдал нь Вашингтон  Бээжинтэй  албан бус аргаар нөлөөлөхийг санаархаж байгаа бололтой. Хятадын сүлжээ мянга,  мянган утсаар  холбогдсон учраас, АНУ-ын дипломат төлөөлөгчийн тэргүүн урьд өмнөх сайдыг бодвол илүү нөөцтэй байх нь. “Эхний туршилт” Жозеф Байдены айлчлалын үеэр болно.

   Цагаан Ордны эх сурвалжийн хэлснээр Байдены Бээжингийн гол  зорилго нь хятадын талтай  Барак Обамагийн засаг захиргааны үеэс эхэлсэн   “үр дүнтэй  яриа хэлэлцээг” өргөтгөх юм. Яриа, хэлэлцээний агуулга  нь санхүү-эдийн засгийн холбоотой ажээ. Америкийн төрийн зээлийн дээд хязгаар нэмэгдсэн, хямрал зэрэг нь Бээжингийн сонирхлыг шууд татаж байгаа ажээ. БНХАУ нь америкийн 1,1 тэрбум долларын  сангийн яамны үнэт цаасыг эзэмшигч юм. АНУ нь Хятад улсыг валютын бодлогыг ардчилахад идэвхитэй уриалж байгаа гэж Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн захирал Сергей Лузянин “Оросын дуу хоолойд”өгсөн ярилцлагадаа цохон тэмдэглээд «Гол асуудал юаний ханш.  Миний бодоход энд ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй л болов уу. Тэр бүү хэл харилцаа хурцдаж мэднэ. Яагаад гэвэл Хятад улс америкчуудын валютын дүрмээр  буюу юаний либералчлал болон ханшийг нэмгдүүлэх тоглоомоор тоглохыг хүсэхгүй. Харин америкчууд, юаний  ханшийг ялимгүй  бууруулах  Бээжингийн хатуу байр суурийг зөвшөөрөхгүй» гэв.

  Байдены айлчлалын өмнө АНУ-ын сангийн дэд сайд Лейл Брейнард  мэдэгдэхдээ АНУ нь юаний ханшид сэтгэл дундуур байгаа бөгөөд түүнийг хүчтэй бууруулсан гэж үзэж байгаа аж. АНУ- ын хямралаас гарах  ирээдүйн тухайд Бээжин АНУ-д хөрөнгө оруулалт хийх нь  найдвартай гэх Байдены амлалтыг  эелдэг ээр сонсож байна. Гэхдээ Хятад улс дэлхийн санхүүгийн уран барилгыг шинэчлэх сүүлийн үеийн санаа, доллараас татгалзах зэрэг нь юу л бол .Байдены яриа хэлэлцээний үеэр гарч мэдэх бас нэг  асуудал бол Хятад улсын өсөн нэмэгдэж байгаа цэргийн сүр хүч юм. Энэ тухай Вашингтонд бүгд ярьдаг.  Хамгийн сүүлчийн шалтгаан гэвэл хятадын анхны нисэх онгоц-тээгчийн туршилт. Энэ асуудлаар Вашингтон Бээжингээс хятадын цэргийн хөгжлийн ил тод байдалд   тайлбар хийхийг шаардсан юм.Хятадын тал өөрийн цэргийн зэвсэгт хүчинг хөгжүүлэхэд хөрөнгө хайрлахгүй гээд, Хятад улсад Америк тэвчээртэй байхыг заахын шаардлагагүй гэжээ.Энд хоёр тал хоорондоо буулт хийсэн нь дээр юм.  Солонгосын  хойгийг цөмийн зэвсэггүй болгохыг шийдвэрлэхэд  Вашингтон нь Бээжингийн дэмжлэгийг авах туйлын сонирхолтой байгаа бөгөөд бусад бүс нутгийн болон дэлхийн асуудлууд дээр ч гэсэн .

   Цагаан Ордон мэдээлэхдээ Байден  Улаанбаатарт   тус улсын ардчилсан хөгжлийг болон хөгжиж байгаа хоёр талын эдийн засгийн холбоог  дэмжиж үг хэлнэ гэжээ. Энд “Хятадын сэдэв“  далд байх болно. АНУ Монголд хятадын бизнесийн  нөлөө ялангуяа түүхий эдийн салбарт өсөхөөс болгоомжилж байна. Үүнд Вашингтон хуучин шалгарсан аргаараа  зээл олгох шугамаар болон  америкийн олон тооны сангийн салбаруудаар дамжуулан хүрэхийг зорьж байна. Гэхдээ Хятад улс тэднээс дутуугүй санхүүгийн хөшүүрэгтэй  учраас Бээжинтэй өрсөлдөх нь улам хүндрэлтэй болж байгаа ажээ.  Бүхэлдээ Байден америкийн сонирхлыг Азид дэлгэрүүлэх  амаргүй айчлал хийж  байна. Хятад,Америк хоёр өдрөөр биш, цагаар цэргийн сүр хүчээ нэмэгдүүлж байна. АНУ-ын зээлийн рейтингийг бууруулсан , долларт итгэх итгэл буурсан, америкийн эдийн засгийн хүнд байдлаас гарахтай  холбоотой тодорхой бус байдал  нь америкийн дипломатын Азийн байлдан дагуулатад нөлөөлөх нь дамжиггүй юм.