Олон улсын рейтингийн  Moodys агентлагийн  таамагаар 2011 оны 2 хагас жилд   АНУ-ын ДНБ-ний өсөлт  буурчээ. Одоогийн байдлаар үзүүлэлтийг таамаглаж байсан 3,5 %  биш,  бүр 2 %  болно гэж үзэж байна.  АНУ-ын 2012  оны эдийн засгийн өсөлт буурчээ. Moodys агентлагийн шинжээчид америкийн эдийн засаг удааширч байна гэж дүгнэжээ. АНУ-д хямралын хоёр дахь давалгаан ойрын 12 сарын хугацаанд нэгийг  гуравтай харьцуулахтай адил байгаа гэнэ. Таамаг буурсан нь жижиг дунд бизнес, хэрэглэгчдийн идэвхи, хүнсний  бүтээгдэхүүний болоод бензины үнийн өсөлттэй холбоотой юм. Нийтлэгдсэн статистикийн мэдээ бол муу мэдээ гэж “Инвест кафе” бие даасан судалгааны агентлагийн шинжээч Антон Сафонов хэлээд «АНУ-ын тухай тоо баримт нь урьд өмнийхөөс ч муу үзүүлэлттэй гарч байна. Чухамдаа гэвэл хоёр дугаар хагас жилд тус улсын эдийн засгийн нийт хэмжээ нь хямралын өмнөх үеийг ч хүрээгүй байж.  Ингэхдээ эдийн засгийн өсөлт нь маш сул, тэрч бүү хэл, хасах үзүүлэлтэнд ойр болоод байгаа ажээ» гэв.

    “Стандарт энд пуурс” рейтингийн агентлаг түүхэндээ  анх удаа АНУ-ын зээлийн рейтингийг “ААА”-гаасс “АА+” болгож бууруулсан нь сөрөг таамаг  болсон юм.  Тэр үед Moody's, Fitch  зэргийг тэдний мэргэжил нэгтнүүд дэмжээгүй юм.  Гэхдээ дэлхийн хөрөнгийн бирж болон түүхий эдийн бирж дээр уналт гарсан юм. Гэхдээ одоогийн Moodys-ийн шийдвэрт хөрөнгийн тоглогчид төдийлөн анхаарлаа хандуулсангүй . Харин ч эсрэгээр, илтгэлийг гарах өдөр АНУ-ын арилжаа нэмэх дүнтэй өндөрлөв. Хөрөнгө оруулагчдын сэтгэлийг эерэг нийтлэг мэдээ илүү хөдөлгөв. Тухайлбал, Google нь Motorola Mobility  компанийг худалдаж авахаар төлөвлөж байгаа ажээ.Энэ ажиллагаанд Motorola Mobility -гийн үнэт цаас шууд хоёр дахин нэмэгджээ. Хөрөнгө оруулагчид эдийн засаг удаашралтай  хөгжиж байгаа тухай мэдээг маш болгоожтой боловсруулсныхаа  эцэст хаана мөнгөө хадгалуулах вэ гэдэг дээр толгойгоо гашилгаж байна.

    Харин  АНУ-ын сангийн яамны  үнэт цаасны хувьд азгүйтлээ. Гадаадын хөрөнгө оруулагчид америкийн үнэт цааснаас үй олноороо татгалзаж байна. Сангийн яамны мэдээлснээр  6-р сард гадаадын эзэмшигчдийн  үнэт цаас 18,3 тэрбум доллароор буурсан Туйлын дээд хэмжээ.  Энэ оны 5- р сард гадаадын иргэд америкийн 16,4 тэрбум долларын  үнэт цаас худалдан авчээ. Шинжээчдийн үзэж буйгаар хөрөнгө оруулагчдын сэтгэл дундуур байгаа нь   АНУ- ын 6-сард гарсан төрийн зээлийн дээд хязгаарын тухай мэтгэлцээн гарсантай холбоотой  ажээ. Үүнтэй холбогдуулан   7-8 саруудад энэ асуудал бүр хүндрэх бололтой. Америкийн эдийн засгийг өөр юу сулруулж болох талаар Антон Сафонов ярихдаа «АНУ  хоёр хүчин зүйлээс ихэвчлэн шалтгаалж байна. Нэгдүгээрт, улсын урамшуулал. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулалт. Гадаадын хөрөнгө  оруулагчид эдийн засгаас хөрөнгөө татах   нь өсөлтийг  илүү их унагана. Эцсийн эцэст улс орны эдийн засгийн байдлыг доройтуулахад хүргэнэ» гэлээ. Гэхдээ америкийн төрийн зээлийн үндсэн эзэмшигч болох  Бээжин, Токио, Лондон нь одоогийн нийтлэг байдалд хараахан хүрээгүй байгаа бөгөөд АНУ нь сангийнхаа үнэт цааснаас хараахан салаагүй байна. Энэ нь тэдний үзэж буйгаар АНУ-ын эдийн засгийн байдал нь  тус улсын  бусад муж, дэлхийн орнуудын толгойн өвчин  болоод байх муу  байдалтай биш гэнэ.