Хэдхэн хоногийн өмнө Монгол улсын  нийслэл Улаанбаатар  хотноо дэлхийн монголч эрдэмтдийн Х их хурал  болж өндөрлөсөн билээ. Энэ хурал урьд өмнийн их хурлуудаас хамгийн олон төлөөлөгчтэй байсан юм. Дэлхийн 30 гаруй орны 400 эрдэмтэн мэргэд их хуралд хуран чуулсан юм. Тэрч бүү хэл бүр холын Африкаас тус их хуралд оролцсон. Анх удаа Монголч эрдэмтдийн их хуралд Азербайжан улсын төлөөлөгч оролцжээ. Их хурлын үйл ажиллагаанд Оросын монголч эрдэмтэд нилээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон юм. Тэд бүх таван салбар хуралдаанд   оролцсон байлаа. Хамгийн гол нь илтгэлийн тоондоо биш юм гэж Оросын хүмүүнлэгийн ухааны их сургуулийн профессор, хэл шинжлэлийн ухааны доктор, нэрт монголч эрдэмтэн  Анна Цендина  тэмдэглээд «Монголч эрдэмтдийн их хурал  юуны түрүүнд эрдэмтдийн уулзалт юм.  Тэд энд өөр хоорондоо тухайн салбарт гарсан шинэ зүйлүүдийг болон  тулгамдсан  асуудлуудыг  хэлэлцэн, харилцан ярилцах боломж  бүрддэг юм.Шинжилгээ судалгааныхаа чиглэлийг тодруулах боломж ч бүрддэг. Миний бодлоор  үүнд л их хурлын гол зорилго оршиж байгаа .  Үүнийгээ их хурал биелүүлж чадсан. Хоёр дахь зүйл бол  залуу судлаачидтай танилцах асуудал юм. Харамсалтай нь тэд төдийлөн олон байсангүй. Залуу эрдэмтэд бүдүүлэг судалгаа сонирхохгүй, шинэ санаа, үзэл бодол, дүн шинжилгээ  гэнэ шүү дээ.  Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  Х их хурлын нээлтэнд хэлсэн  үгэндээ залуу монгол судлаач, эрдэмтдийг бэлтгэхэд  дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэсэнд   сэтгэл их өсч байна. Ийм ажил эхэлсэн байгаа. Их хурлын өмнөхөн “Залуу монгол судлаачийн сургуулийг” Улаанбаатар хотод зохион явуулсан юм. Энэхүү  сургуульд 9 орны 27 судлаач оролцсоны дотор,Орос улсаас ч мөн оролцсон юм. Сургуулийг  МУ-ын ШУА-ийн дэргэд байгуулсан юм» гэв.

    Анна Цендинагийн үзэж буйгаар нэг их сэтгэл догдлуулсан илтгэл байгаагүй ч гэсэн, мэдээллийн чанартай зарим зүйлүүд нь сонирхол татаж байжээ. Жишээ нь Өмнөд Солонгосын эрдэмтний илтгэлд тус улсад  одоо болтол шинжилгээ судалгаанд ашиглагдаагүй байгаа  Дундад зууны үеийн Монголтой холбоотой асар их материал байгаа тухай дурьдсан юм.   Тэнд жишээлбэл 17-р зууны цэргийн захидал байгаа ажээ. Тэр захидалд монголчуудыг болон ёс заншилыг дүрслэн бичжээ. “ Монгол  улсын гадаад бодлого болон түүний олон улсын туршлага” сэдвээр хамгийн их илтгэлүүд байжээ. Арга ч үгүй биз ээ, яагаад гэвэл энэ нь тус их хурлын ерөнхий сэдвээр зарлагдсан байсан юм. «Одоо Монгол улсын хувьд хамгийн чухал цаг үе болж өнгөрч байна.Монгол улс нь дэлхийн тавцан дээр байр сууриа идэвхитэй бэхжүүлж байна. Тус улсын гадаад харилцаа өргөжин тэлсээр байна. Өнгөрсөн түүх, түүхэн үйл явдлуудыг дахин дүгнэн үзэж байна. Энэ явдал нь судлаачдын  онцгой  анхаарлыг зүй ёсоор  татаж байна» гэж Анна Цендина хэллээ.Дараагийн монголч эрдэмтдийн их хурал 2016 онд Улаанбаатарт болно.