Өнөөдөр Москва орчмын Жуковский хотхонд Олон улсын сансрын болон агаарын хөлгийн “МАКС-2011" үзэсгэлэн 10 дахь удаагаа зохиогдож байна.  МАКС-2011 нь ерөнхий сайдууд оролцож байгаа тоогоороо ч  бүх дээд амжилтуудыг ардаа орхих юм. Энэ жил 200 гаруй  онгоц, нисдэг тэргүүд болон бусад төрлийн нисдэг төхөөрөмжүүд оролцож байна. Тэдгээрийн 100 гаруйг үзэгч олон тэнгэрт харах боломжтой юм. Өнөөгийн үзэсгэлэн нь  8-р сарын 16-21-ний өдрүүдэд болж өнгөрнө.Фарнборо, Ле Бурже дахь онгоцны салонуудаас гадна МАКС нь дэлхийн тэргүүлэгч агаарын үзэсгэлэнд итгэлтэй ордог юм. Хөтөлбөрийн шигтгээ – ирээдүйн агаарын нислэгийн байлдааны цогцолбор /ПАК ФА/ зүй ёсоор  орж байна. Үзэгч олон түүнийг анх удаа зөвхөн газар дээр төдийгүй агаарт үзэх  өргөн боломжтой юм. Дөрвөн жил завсарласны дараа АНУ-ын АЦХ онгоцнууд оролцоно. Жуковскийн энэхүү кампанит ажиллагаанд Boeing  болон Airbus шинэ төрлийн загваруудаараа оролцох болно. Үзэсгэлэнгийн зогсоол дээр хол замын  зорчигч-тээврийн Boeing  Dreamliner онгоцыг бүр барьж үзэх  ч боломжтой юм. Загвараасаа шалтгаалан 250-330 хүний суудалтай энэ машин нь 15 мянган км хүртэл холын замд  шууд нислэг хийх  боломжтой юм.   Харин хамгийн том зорчигч тээврийн А-380 Airbus нь өдөр бүр үзүүлэх нислэг  хийх ажээ.

         «МАКС-2011»-ийн Оросын шинэ онгоцнуудын дунд Ан-24  “Руслан”нь дэлхийн  хамгийн том, олноор үйлдвэрлэдэг онгоц   юм. Зуны хөтөлбөрт  Иргэний нислэгийн “Сухой” компаний   “Суперджет-100” оролцож байна. Машин нь олон улсын нягт уялдаа холбоотой ажиллагааны үрээр байгуулагджээ. Оросын байлдааны онгоц нилээд өргөн хэмжээнд тавигджээ. Цэргийн нисдэг тэргүүд болон оросын онгоцнууд  дэлхийд нэр хүндтэй, асар их эрэлт хэрэгцээтэй байдаг юм. Хамгийн шилдэг, ирээдүйтэй загваруудыг “Рособоронэкспорт” компаний албан ёсны төлөөлөгч  Вячеслав Давиденко ярихдаа «Бидний анхаарлын төвд олон зорилтот хэт маневрын сөнөөгч СУ-35 онгоц байгаа бөгөөд, түүнийг бүтээхэд тав дахь үеийн технологийг ашигласан юм. Тэр МИГ-29 онгоцны нэгэн адил гадаадад гарах  том ирээдүйтэй  юм. ЯК-130 цэргийн сургуулилтын энэ онгоцыг олон орон сонирхож байна. МИ-28 НЭ бол түүний өмнөх байлдааны МИ-24 онгоцноос  маш их туршлагуудыг ашигласан цэргийн нисдэг тэрэг юм. К-52А нисдэг тэрэг нь асар их  туршлагатай бөгөөд гайхалтай манёвр сайтай» гэв.

    Рособоронэкспорт компаний үзэсгэлэнгийн танхим маш их сонирхол татахуйц байна.  Үзэгчид  дэлгэцээр оросын  нисэх техникийн  өргөн хэрэглээг харах боломжтой юм. Үүнд Оросын нисэх техникийн сөнөөгч онгоцнууд, нисдэг тэргүүд, байлдааны нисдэг тэргүүд болон цэргийн-тээврийн МИ-171 Ш нисдэг тэрэг, ачааны МИ-26 Т зэргийг нэрлэж болно.Дэлгэцнээ 15 загварыг харуулжээ.Авиасалон буюу онгоцны үзэсгэлэн нь шинэ үеийн техникийн ололт амжилтыг харуулахын  зэрэгцээ гадаадын түншүүдтэй хэлхээ холбоо тогтоох талбар болох юм. Шинжээчдийн үзэж буйгаар энд хийгдэх гэрээний нийт дүн 3 тэрбум доллар болно. Ниэх онгоцны үйлдвэрийн нэгдэл МАКС -2011 үзэсгэлэн дээр 100 иргэний онгоц худалдах гэрээ хийхээр бэлтгэж байна. Хамгийн түрүүнд  МС-21  болон “Суперджет-100” онгоц байх болно. Уламжлал ёсоор оросын  цэргийн нисэх техникийг сайн худалдаж авдаг юм. Энэ жил цэргийн зэвсгийн экспортын тал хувийг цэргийн нисэх тээврийн хэрэгсэл эзэлж байгаа юм.

         Зохион байгуулагчид  МАКС -2011 үзэсгэлэнг  600 мянган хүн үзнэ гэж тооцоолжээ.  Энэхүү үзэсгэлэнгийн ажиллагаанд дэлхийн 40  орны 800 компани оролцож байна. Энэ жил хүрэлцэн ирэгчдэд сонирхолтой хөтөлбөрийг бэлтгэжээ. Оросын нислэгийн “Русские витязи”, “Стрижи”, “Соколы России”, “Русь”  группын шилдэг нисэгчид үзүүлэх тоглолт хийнэ.  Тэдний эгнээнд Латвийн нисэх багийн  Baltic Bees  группын нисэгчид нэгдэн  ур чадвараа харуулна. “Русские соколы“ зуны хөтөлбөртөө  шинэ үзүүлэн тоглолт бэлтгэснээ харуулна.  Ийм үзүүлбэрийг өргөн орон зайд хийдэг учраас газартай ойр, богино зайд хийхэд нилээд хүндрэлтэй байдаг байна. Тиймээс үзэсгэлэнд ирсэн хүмүүс гайхалтай мартагдашгүй зүйлийг үзэж сонирхох болно.