Израилийн агаарын цэргийн хүчний Газын зурваст өгсөн цохилтонд нэг хүн нас барж, гурван хүн  шархадлаа гэж  Израилийн армийн хамгаалалтын  мэдээлэлд дурьджээ. Цохилтыг Газын зурвасаас буудсан пуужингийн хариуд дөрвөн чиглэлд тавьсан байжээ. Палестины пуужин  Беэр-Шевагийн хотын ойролцоо  Негев цөлд дэлбэрсэн байна. Пуужингийн цохилтонд хүний амь үрэгдээгүй байна. Түүнчлэн, Израилийн АЦХ-хэн Египтийн хилтэй хиллэдэг   дээрэмчдийн орогнодог хонгил  рүү цохилт хийжээ. Гурван хүн шархадсаны дотор  нэг хүүхэд байсан гэж “Интерфакс” мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт палестины алан хядагчид пуужингийн гурван  удаагийн цохилтыг Израилийн өмнө зүгийн Шаарха-Негевт хийжээ.