АНУ-ын эрх баригчид ливийн зэвсэглэсэн сөрөг хүчнийхний Триполи руу амжилттай давшисан тухай мэдээллийг сайшаан хүлээн авчээ. Босогчдын амжилтын тухай мэдээллийг бид дэмжиж байна гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэв. Цагаан Ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карни мэдэгдэхдээ Жамахирийн удирдагч Муаммар Каддафийн огцрох өдөр удахгүй ирнэ гэжээ. Ливийн зэвсэглэсэн хүчнийхэн цэргийн ажиллагаагаа Триполийн ойролцоо үргэлжлүүлж байна гэж даваа гаригт мэдээлжээ. Тулалдаан Триполи хотоос 30 км зайтай эз-Завийя, 80 км зайтай Гариян хотод болж байна.