Олон улсын МАКС-2011 онгоцны үзэсгэлэн Орос улсад мягмар гаригт нээгдлээ. Тус үзэсгэлэн нь Москва орчмын Жуковский хотод 8-р сарын 16-21ний хооронд зохиогдоно. Арга хэмжээнд дэлхийн онгоцны шилдэг тэргүүний үйлдвэрлэгчид оролцоно.  Үзэсгэлэнгийн зохион байгуулагчид  үзэсгэлэнгийн үеэр 3 тэрбум долларын гэрээ хийхээр төлөвлөж байна гэж Интерфакс агентлаг уламжиллаа. Үзэсгэлэнг сонирхогчид оросын цэргийн болон иргэний агаарын тээврийн техникийн хамгийн сүүлийн үеийн загваруудыг үзэх боломжтой юм. Шинээр тавигдсан үзмэрүүдийн дунд оросын тав дахь үеийн сөнөөгч, байлдааны  ирээдүйтэй цогцолбор  онгоц тавигджээ. Түүнчлэн, үзэсгэлэн сонирхогчид зорчигч-тээврийн   “Сухой Суперджет -100”  онгоцыг тэнгэрт болон газар дээр  үзэж сонирхох боломжтой юм. Дөрвөн жил завсарласны эцэст  АНУ-ын Агаарын цэргийн хүчний онгоцнууд оролцоно.  МАКС -2011 үзэсгэлэн дээр Airbus А-380, Boeing 787 Dreamliner  зэрэг дэлхийн аврага зорчигч тээврийн хөлгүүдийг  сонирхох боломжтой юм. Тус үзэсгэлэн дээр  пуужин –сансрын сэдэвийг арав гаруй пуужингийн хөдөлгүүрийн загвар, макетуудаар дэлгэжээ. Сансрын арван таван төхөөрөмж буюу пуужин тээгч “Ангара-1.2”, ирээдүйтэй “Ангара-3”, “Ангара-5”. “Ангара-5П” зэргүүдийг дэлгэн харуулсан байна.  Зуны хөтөлбөрийн хүрээнд тус онгоцны үзэсгэлэн эх орны таван ирээдүйтэй жолоодлогын бүлэгүүдийн нислэгийн гайхамшгийг харуулсан үзүүлэх тоглолтыг зохион явуулна. Үүнд алдартай” Русские витязи”,”Стрижи”, “Соколы России”, “Русь”, ”Первый полёт”  багууд оролцоно. Зохион байгуулагчдын тооцоогоор тус үзэсгэлэнг 600 мянган хүн үзэж сонирхоно. Нийтэд нээгдэх өдрүүд буюу бямба, ням гаригуудад гэхэд л 180 мянган хүн ирнэ гэж тооцоолжээ.