2011 -2018 оны  холбооны   улсын дотоод аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтот хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Аялал жуулчлалын дэд бүтэц идэвхитэй, хамгийн урьтал хөгжих бүсийн тоонд Алтайн хязгаар зүй ёсоор багтсан юм. Тэнд “Белокуриха-2” амралт сувиллын цогцолбор барилгыг барьж байгуулах бэлтгэл ажил ид явагдаж  байна. Төсвийн хэмжээнд 8 тэрбум рубль зарцуулахаар төлөвлөжээ. “Белокуриха-2” амралтыг өнөөдөр хамгийн үнэтэй, тансагт тооцдог ажээ. Энэ төсөл тун удахгүй өөрийн өртгийг нөхнө гэж Холбооны улсын болон бүсийн эрх баригчид үздэг юм. Энд дотоодын болон гадаадын жуулчдыг  ч татах юм. Бидний гол зорилго бол шинэ үлйчилгээний төрөл бий болгон, чадавхыг өргөжүүлэхэд оршиж байна гэж “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа Алтайн хязгаарын  аялал жуулчлал, амралт-сувиллын асуудал хариуцсан удирдах газрын тэргүүн Юрий Захаров тэмдэглээд: ”Белокуриха-2“ төсөл нь өнөөдрийн хувьд хамгийн томоохонд тооцогдож байна. Төслийн хүрээнд гурван мянган хүний суудалтай амралт-сувиллын цогцолбор барилгыг барьж байгуулах юм. Цөөн давхар, намхан барилгатай  зочид буудлууд, биеийн тамир, зугаа цэнгээний газрууд болон эмчилгээ сувилгааны  бааз байх болно. Баазын нутаг  дэвсгэр дээр хоёр рашаан сувилал ажиллах болно» гэв.

Аялал жуулчлалын хоёр шинэтгэлийн төсөл хэргжинэ. Энэ нь “Сибирийн тосгон” коттеджийн хотхон болон “Алтан хаалга” авто жуулчны цогцолбор юм. Амралт, аялал жуулчлалын ийм хэмжээний дэд бүтцийг байгуулна   гэдэг нь  бусад дэд бүтцийг чанарын хувьд сайжруулна гэсэн үг юм. Автозамын тоог нэмэгдүүлэх, цэнгээнт арга хэмжээний  цогцолбор, наран шарлагын бүс байгуулан, орон нутгийн үзэсгэлэнт газруудаар явган аяллын маршрутыг  зохион байгуулах юм. Харин энд ирэх гадаадын зочдын урсгал жилд 12 сая хүрэх ажээ. Дашрамд хэлэхэд, Алтайн хязгаар урьд өмнө амралт-сувиллын хамгийн сайн газартайд ордог байсан. Үүнийг ая тухтай жуулчдыг бүрэн татаж чадах жишиг амралт  болгоход амархан гэж дотоодын жуулчны” Самара интур” компаний  гүйцэтгэх захирал Елена Митрошкина хэлээд «Тэнд өвөл дулаан, зун сэрүүхэн байдаг. Хавар, намартаа цаг агаар тун дулаахан байдаг. Ихэнхи дээ цаг агаар салхигүй, богино бөгөөд дулаахан өвөлтөй. Энэ бүгд нь жуулчдыг бүрэн татаж чадна. Түүнчлэн, энд байгаа хүмүүс эрүүл чийрэг байдаг. Тиймээс алтайн хязгаарт уулын жуулчлал хөгжисөн юм. Тэгээд ч эндхийн байгаль цаг уур гайхалтай сайхан. Уул ус, гол горхи, гайхалтай сайхан нуга энэ бүгд нь нүд алдам сайхан» гэв. Эхлээд Холбооны улсын 2011-2018 онуудад дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтот хөтөлбөрт  ирүүлсэн 300 гаруй төслийн дөнгөж 9 зөвшөөрөгдсөн байсан юм. Гэхдээ Орос улсад болон гадаадын орнуудад  аялал жуулчлалын салбарт шинэ  бүтээгдэхүүн бий болгох төсөл боловсруулах болон өвөрмөц  бүсийн хөгжлийн   туршлага нь эрэлт хэрэгцээтэй болохыг харуулж байна.  Тйимээс ирэх жил жуулчны болон аялал жуулчлалын бүсийн тоог дээд зэргээр нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.