Ливийн зэвсэглэсэн сөрөг хүчнийхэн нийслэл  Триполийн ойролцоо цэргийн ажиллагаагаа  үргэжлүүлэн явуулж байна. Британий ХМХ-ийн мэдээлснээр Триполи хотоос 30 км зайтай  Эз-Завийя, 80 км зайтай Гариян хотуудад тулалдаан үргэлжилж байна. Хэрвээ босогчид Триполийн ойролцоох эдгээр хотуудыг эзлэн авч чадвал  натогийн хүчнийхэн Ливийн нийслэлийн тэнгисийн талын хэсгийг бүслэн авах ажээ. Ливийн засгийн газрын төлөөлөгч  эз-Завийя , Гариян хотуудыг  засгийн газрын цэргүүд хянаж байгаа гэжээ.