Египтийн эрх баригчид  Синайн хойгт бүлэг цэрэг, цэргийн хүнд хуягт техник оруулсан гэж  Израилийн БХЯ мэдэгдэв. Даваа гаригт израилийн радио мэдээлэхдээ, энэхүү арга хэмжээ нь Израилийн засгийн газартай зөвшилцсөны үндсэн дээр болсон гэж уламжилжээ. Египтийн цэргийнхэн Эль-Ариш, Шейх-Зайад болон египтийн Рафахын хэгсгийг эзэлжээ. 1-р сарын 25-нд  Египтийн хувьсгалын дараа тус нутаг дэвсгэр бедуины омгийн томоохон  гурван эрх баригчдын эрхэнд ороод байсан юм. Энэ хэсэгт алан хядах  ажиллагаа байнга гардаг бөгөөд  Египтээс Израиль, Иордан  руу нийлүүлж байгаа байгалийн хийн хоолой дээр дэлбэрэлт ч болдог  байна.