Оны эцсээр 25 -30 компани шинэтгэлийн “Сколково” төвийн цөмийн салбарт оролцогч статус авна. Маш сонирхолтой төслүүд ирүүлсэн тэдний нэг хэсэг нь сангаас санхүүжилт авна.  Энэ тухай  “Оросын дуу хоолой” радиод цөмийн технологийн салбарын технологийн захирал Денис Ковалевич   ярилаа. Цөмийн технологийн энэ салбар таван чиглэлээр буюу цөмийн шинжлэх ухаан, цацрагийн технологи, шинэ материал бий болгох, нарийн болон тусгай төхөөрөмж болоод хүнд технологийн объект, тухайлбал, технологийн хүнд объект  болон системийг зохион бүтээх зэрэг салбарт хөгжиж байна. “Сколковогийн”  бусад цөмийн технологийн нэгжүүдийн нэгэн адил  шинжлэх ухаан, арилжааны төслүүдийг ижил түвшинд эзэмшихийг чармайж байна гэв. “Сколково” цөмийн салбар нь цөмийн эрчим хүчийг хөгжүүлэхийг зорихын зэрэгцээ цөмийн технологийг ч   бусад салбарыг хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж байна гэж Денис Ковалевич ярьлаа.  «Бид “Сколковогийн” төслүүдийн тухай ярьж байгаа болохоор энэ нь түүнийг үндсэндээ цомхон  хамт олон хэрэгжүүлэхэд тохиромжтой бөгөөд хугацааны хувьд богино, санхүүгийн хувьд боломжийн байдаг юм. Зах зээлийн салбарт технологио  хэрэгжүүлдэг  бөгөөд цөмийн эрчим хүчний салбарт монополь бус, томоохон компани бидний сонирхлыг татдаг юм» гэж Денис Ковалевич хэллээ.

Сүүлийн үед дэлхий дахины анхаарлыг  цөмийн түлшийн технологийн  болон атомын станцын төгсч буй шаттай холбоотой технологи  татаж байна.  Японы “Фукусима-1” АЦС дээр гарсан эмгэнэлт явдлын дараа    дэлхий даяаар цацрагийн хаяягдлыг арилгах чанартай аргуудыг хайх болсон. Түүнчлэн, хүнд объектуудыг ашиглалтаас гаргах тухай бөгөөд тэр нь цөмийн тогоо ч бай, түлш үйлдвэрлэх завод ч байсан  ялгаагүй юм. Үүний зэрэгцээ ирээдүйтэй  чиглэлийн хажуугаар радиотехнологийг нэрлэж болно хэмээн Денис Ковалевич  тайлбарлаж байна. «Цацрагийн технологи бол туяатай ажиллах ажлын технологи юм. Үүний хамгийн тод жишээ бол цөмийн анагаах ухааны бүтээгдэхүүн, изотопууд  болон тэдгээрийн суурь  дээр бэлтгэдэг эмийн бэлдмэлүүд, хавдарын оншилгооны  юм уу зүрхний оншилгооны техник.  Бусад  цацрагийн технологийн аргуудыг хэрэглэнэ гэдэг бол аюулгүй байдлын систем болон  дэлбэрэх бодис болонт зэвсгийг илрүүлэх юм. Эдгээр технологиуд экологийн салбарт өргөн хэрэглэгдэж байна. Байгалийн хийг цэвэршүүлэх, хог хаягдлыг ариутгах, тэр тусмаа эмнэлгийн зориулалттай хаягдлуудыг.Өнөөдөр дэлхийд цацрагийн технологийн нийт зах зээл жилд  20-25  сая доллар байна. Энэ нь түүний дотор технологийн хөгжил явахад хангалттай хэмжээ юм.  “Сколково”  шинэтгэлийн төвд нилээд хэдэн чиглэлээр төсөл хэрэгжүүлж байна» гэж Денис Ковалевич хэллээ.    

    Бусад сонирхолтой  болон  ирээдүйтэй салбарын төслүүдийн дунд дээр яригдсан шинжүүдийг агуулсан шинэ материал үйлдвэрлэл байна. Цөмийн салбарын ихэнх боловсруулалт нь бусад салбартай хосолсон байдаг. Анагаах  ухаан, Интернет, сансар, эрчим хүч. Цөмийн технологийн салбарт  Европ, АНУ-ын  атомын салбарын шилдгүүд хамтаран ажиллаж байна. Жишээлбэл, Орос улсад  Сийменс тусгай эрдэм-шинжилгээний салбар байгуулсан, тэр нь “Сколково”-гийн цөмийн салбарын анхны статусыг авсан. Түүний зорилго нь хатуу диод дээр суурилсан бичилдолгионы генаратор.  Ийм төхөөрөмжүүдийг эрдэм-шинжилгээний хүнд багаж, радар болон төрөл бүрийн анагаах ухааны техникт хэрэглэдэг юм.  Сийменс компани  Оросын ШУА  Новосибирскийн цөмийн физикийн  хүрээлэнтэй хамтран   ажиллаж байна. Оны эцсээр франц, япон, солонгосын түншүүдтэй нягт ажиллагаа болон  түншийн харилцаа тогтоохоор төлөвлөөд байна.