Иорданий Ван II Абдалла парламентад зарим нэг эрхийг шилжүүлэх  үндсэн хуулийн шинэчлэлийн төлөвлөгөөг сайшаан дэмжив. “Үндсэн хуулийн түүхийг  эргэн харах нь йорданчуудын   улс-төрийн мэргэн ухааныг гэрчилж байгаа юм” гэж йорданы вант улсын мэдээллийн алба  Интерфаксд уламжилжээ. Өнгөрсөн  4-р сард тус улсад гарсан эсэргүүцлийн жагсаалын дараа II Абдалла  үндсэн хуулинд нэмэлт  өөрчлөлт оруулах комиссийг томилсон юм.  Шинэчлэл хийх өөрчлөлтүүдэд үндсэн хуулийн цэц байгуулах, парламентын сонгуулийн өмнөх бие даасан  хяналтын комисс гаргах зэрэг асуудлууд оржээ. Түүнчлэн, комисс нэр дэвшигчдийн насны доод хязгаарыг 35 байсныг 25 болгож  бууруулах санал оруулжээ. Гэхдээ идэхтэнүүдийн үзэж буйгаар санал болгоод байгаа шинэчлэлүүд нь хангалтгүй байгаагаас гадна тэд ерөнхий сайдыг шууд сонгохыг шаардаж байна.