БНАСАУ-ын БХЯ-ны тэргүүн Ким Чен Ир даваа гаригт 66 жилийн өмнө Дэлхийн II   Дайнд Солонгос улс чөлөөлөгдсөнтэй холбогдуулан Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевт баярын цахилгаан утас ирүүлэв. БНАСАУ, ОХУ-ын хоорондын харилцаа хоёр талын ард түмний нийтлэг  хүсэл сонирхолд бүрэн нийцэн хөгжинө гэдэгт  Ким Чен Ир  итгэж буйгаа илэрхийлжээ. Үүнтэй холбогдуулан БНАСАУ, Өмнөд Солонгос улсад  даваа гаригт  хүндэтгэлийн дурсгалын арга хэмжээ болж өнгөрлөө. Мөн Пхеньян дахь  зөвлөлтийн цэргийн хөшөөнд цэцэг өргөх ёслол болжээ.