Эдийн засагчид Марк Даганыг хамгийн “хар хун” болгон, түүнээс зайгаа барьж явахыг уриалж байна. Нөгөөтэйгүүр түүний түүх британий  улс төрийн бат бэх байдал төдийгүй бүхий л системийн   шалгуур болсон аж. Их Британд болж өнгөрсөн үйл явдал бүх Европын өмнө хэрвээ маргааш түйвээн болвол таны хүүхдүүд хаана байх вэ гэдэг асуултыг тавьсан юм. Британий тачааллын тухай яриад өнгөрлөө, ингэхдээ нийгмийн  эсэргүүцэл тэнд нилээд өвөрмөц үндэс суурьтай байсан гэдэг нь тодорхой юм. Мэдээж хэрэг тэтгэмжийг багасгасан явдал ямар нэгэн байдлаар нөлөөлсөн л байж таарна. Үүн дээр бас нийтлэг  эдийн засгийн сул дорой байдал ч нөлөөлсөн байж таарна, гэхдээ оршин суугчдынх нь  ертөнцид өөрийн байрыг  эзлэхлэхийг хүсээгүй тэр хүчин зүйл чухал байрыг эзэлсэн. Өөрөөр хэлбэл, тэдний хийсэн хариуцлагатай энэ байрыг бүү эзэл сонголт! гэж Орос улсын ард түмний найрамдлын их сургуулийн профессор Максим Киселев тэмдэглээд «Тэд өөрсдийгөө барьж өгөхийг хүсээгүй. Та нэг ийм байдлыг төсөөлөөд үз дээ: тухайн тохиолдолд Их Британ байна. Тэднийг хамгаалж байна. Хэрвээ та нар их Лондон хотын нийгмийн хангамжийн хөтөлбөрийг харах юм бол та алмайрна. Та нар тэндхийн нийгмийн хөтөлбөрийг төсөөлөхгүй байгаа. Тэнд  нийгмийн тэтгэмж аваад л өчнөөн боломжтой   амьдарч болно. Тэнд өлсгөж үхүүлэхгүй, гудамжинд ч үхүүлэхгүй» гэв.

   Гэхдээ жигд амьдрал донсолгоо шаарддаг шүү дээ. Тэгээд түүний оч нь Марк Даганы үхэл болжээ. Үүний хариуд авсан тэмцэл маш харгис болсон. Үүний дүнд бүх л хүнд байдаг хэрцгий авир гадагшилсан гэж “Оросын дуу хоолой” радиод Дэлхийн нийгмийн судалгааны холбооны тэргүүн Мишель Вьеворка хэлээд «Нийгмийн ямар нэгэн хөдөлгөөн юм уу, эсвэл ямар нэгэн нөхцөл байдал хүнийг  уриалан дуудахад тэр харгис, бүдүүлэг болж ирдэг. Хүн тэр үед удирдлагаа алддаг. Энэ чанар нь ядуу хүмүүс дээр илэрдэг байна. Гэхдээ зөвхөн ядуу хүн хулгай хийдэг юм биш, тэд л  зөвхөн халтиргаатай зам дээр зогсдог юм биш.  Гайгүй амьдралтай хүмүүс ч гэсэн :”өө, ингэж болдог юм бол, би ч гэсэн ингээд үзье” гэж боддог”. Бас эдийн засгийн асуудалд тулгарч байгаагүй хүмүүсийн  тоглоом ч байдаг» гэлээ. Чухамдаа ийм тоглоомны үр дүнд хангалуун амьдралтай айлын хүүхдүүд энд оролцжээ. 18 настай Челси Айвз -2012 оны Лондонгийн Олимпийн элч, том бул чулуу барин цагдаагийн машин руу дайрч байна, тэрээр үүнийгээ “энэ бол түүний амьдралын хамгийн аз жаргалтай өдөр байсан” гэж хэлсэн байгаа. 19 настай Лора Жонсон –тэрбумтны охин, английн хамгийн нэр хүндтэй  хувийн сургуулийн сурагч тэр хоёр зурагт радио, шарах шүүгээ болон нилээд хэдэн гар утас зэргийг авч өөрийгөө даруухнаар харууллаа. Түүнээс арай даруухнаар, хараахан нэрд гарч амжаагүй сонгодог бүжгийн бүжигчин гэхэд л өөрийн жижигхэн биед ахдасан том дэлгэцтэй  хоёр зурагт авч байна.

Мэдээж хэрэг энэ үед дээрх хүмүүст сүргийн инстикт гэнэт ажилласан, гэхдээ түүгээр ч зогсоогүй гэж Максим Киселев тэмдэглээд «Нэгдүгээрт, сэтгэл зүйн халдвар явагдана.  Дэргэд чинь түрэмгийлэл явагдаж байхад  тэр халддаг. Хэсэг насанд хүрсэн хүмүүсийн гэрийн хүмүүжил, сэтгэл хөдлөлтэй хослон ямарч бодолгүйгээр эргэлт буцалтгүй хүүхэд шиг авирлаж эхэлнэ. Нөгөөтэйгүүр, зарим нь  “нөхдийнхөө шахалтаар” хйисэн. Зарим бүлэглэлийнхэн:”чи манайх юм бол, бидэнтэй хамт яв гэнэ. Үүний эсрэг зогсох маш хэцүү.Та нарын хийж байгааг, би хийхгүй. Яагаад гэвэл та нар буруу юм хийж байна гэж хэлэхэд хэцүү.   Үүний тулд хүн маш зориг хатуужилтай байх ёстой юм» гэв. Энэ алхам нь мансууруулахтай нэгэн адил хортой юм – гэдгийг сэтгэл зүйч  Светлана Успенская ярихдаа «Чухамдаа бол энэ үед хүн тачаалалд байдаг. Энэ байдлыг мансууруулах бодис хэрэглэсний дараах байдалтай харьцуулж болох юм. Тэр юуны ч өмнө зогсохгүй. Болохоос болохгүйн хооронд  явж байгаа нь түүнд хүч тэнхээ өгч,  дотоод хяналтаа алдахад хүргэнэ» гэв.Эцсийн дүнд зүгээр нэг даруухан хөгжичин ч мөрөөрөө явж чадахгүй хийл хулгайлна. Дараа нь эрүүл болоод тэр хүү: ”хийл хөгжим дээр тоглохыг хүсдэг байсан” гэж өчив. Харин оюун санааны мэдлэгээ баяжуулахыг түйвээгчид хүссэнгүй, энэ өдрүүдэд английн номын дэлгүүрүүд огт үймээнд өртөөгүй юм.