Монгол туургатны үндэсний бөхийн барилдааны IV тэмцээний аврагаар Тува /Орос улс/, Монголын бөхчүүд тодорлоо. БНТУ  байгуулагдсаны 90 жилийн ойд зориулагдсан бөхийн барилдаанд Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО, Казахстан, Орос улс гээд нилээд хэдэн улсаас  нийт 80  гаруй хүчтэн оролцов. Барилдаан 400 гаруй мэхтэй  монгол бөхийн барилдааны дүрмээр явагдав.  Анхны монгол туургатны үндэсний бөхийн барилдаан Монгол улсын нийслэл Улаанбаатарт болжээ. Тэр үеэс барилдааныг монгол туургатны орнуудад  ээлжлэн зохион явуулахаар тохиролцжэ.