Япон улсын ерөнхий сайд Наото Кан  түүний  Засгийн газар энх тайвныг бэхжүүлэхийн төлөө  чармайн ажиллана гэгч мэдэгдлээ. Тэрээр Дэлхийн II Дайнд Япон улс ялагдсны  66 жилийн ойн өдөр амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлэв. Наото Кан  Япон улс нь Токиогийн бусад ард түмэнд учруулсан зовлон гачлалд гүнээ харамсаж байна гэжээ. “Хүйтэн дайны үед бид Азийн орнуудын ард түмэнд болон бусад улс орнуудад асар их зовлон зүдгүүр,  хохирол учруулсан юм.Үүнд би гүнээ харамсаж байгаа бөгөөд нэрвэгдэгсдийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлье. Өнөөдөр манай улс дахин дайн хийхгүй гэж тангараг өгөхийн зэрэгцээ энх тайвныг бэхжүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлтаа гаргана гэж тангараглаж байна” гэж Наото Кан цохон тэмдэглэв.Дэлхийн  II Дайнд   амь үрэгдэгсдийн  дурсгалд зориулсан ёслолын арга хэмжээ Токиогийн  “Ниппон будокан” танхимд боллоо. Тэнд  японы хаан, хатан хаан, парламентын танхимын тэргүүн нар, гишүүд, амь үрэгдэгсдийн төрөл төрөгсөд гээд 6000 гаруй хүн цугларсан байна. Япон улс энэ дайнд 3,1 сая хүнээ алдсан юм. Тэдний 800 мянга орчим нь Хирошима, Нагасаки хотуудад  америкийн атомын бөмбөгдөлтөнд өртсөн энгийн иргэд байсан юм.