Москва орчмын Жуковский хотод 8-р сарын 16-нд нээгдэх Олон улсын агаар, сансрын МАКС-2011 үзэсгэлэндийн үеэр Москва хот мэргэжилтэн болон үзэгчдэд маш сонирхолтой хөтөлбөрийг санал болгох нь. Үзэсгэлэнд оролцогчдын 40 гаруй хувь нь Москва болон москва орчмын үйдвэр, албан байгууллага, пүүс компаниуд байх юм. Тиймээс энэхүү үзлэгт амжилттай оролцож, шууд гэрээ хэлцэл байгуулах нь оросын нийслэлийн ажил хэрэгч төвийн үүргийг нэмэгдүүлэхийн хамт Москвагийн  төсвийг ч нэмэгдүүлэх юм.   Оросын нийслэл одоо маш чухал цаг үеийг туулж байна. Хот өргөжин тэлж бүр автозамын тойргоос гарч хөгжихөөр болоод байгаа юм. Хагас зуун жил их хотын авто замын бүсийг энэхүү зам  тогтоож байлаа. Москва хотыг хөгжүүлэх шинэ төлөвлөлтөөр энд шинэ санхүүгийн төв бий болно. Үүнийг зөвхөн тээврийн стратегид өөрчлөлт оруулж байж л сая хийх боломжтой юм. Одоогоор хот  гэрэлтүүлэг, нисдэг тэргийн техникээр дэлхийн бусад нийслэлүүдэд арай хүрэхгүй байгаа юм-гэж Москва хотын Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн  бодлогын департаментын дэд тэргүүн Виктор Волков ийн ярьж байна. Москва бол Европын хамгийн том хот бөгөөд зүй ёсоор хамгийн том мегаполисд ордог. Хот өргөжин тэлэх тусам Москва хотын Засгийн газрын хариуцлага ч нэмэгдэн, бүр  Москвагийн автозамын тойргийн цаана хол гарах болно. Алслагдсан хотын оршин суугчийг эмнэлэгт хүргэхэд мэдээж хэрэг түргэний  машинаар  хүргэх гэвэл цаг алдах тул, тэр үед нисдэг тэрэг л хэрэгтэй. Тиймээс л нисдэг тэрэгний буух шинэ талбайнуудын асуудлыг шуурхай шийдэх хэрэгтэй байгаа юм. Харин МАКС-2011 салон дээр  шинэ техникийн үнэлгээ шинжилгээ явагдана. Дашрамд хэлэхэд, орос улсын шинэ хоёр суудалтай “Беркут ВЛ” нисдэг тэргийг шинээр танилцуулах юм. Техникийн тодорхойлолтоор уг машин нь гадаадын ижил төрлийн техниктэй харилцан адилхан ч гэлээ, үнийн  хувьд хоёр дахин хямд юм. Шинэ техникийг авто замыг хянах газар, байгаль орчин, экологийн байгууллагууд, яаралтай тусламжийнхан ихэд сонирхож байна. МАКС авиа салоны ажил хэрэгч төвд Москва хотын Засгийн газар 8-р сарын 18-нд Москвагийн өдрийг зохион явуулна. Нийслэлийн засгийн газрын ивээл дор болох энэхүү арга хэмжээний хүрээнд  онгоцны буудлын аюулгүй байдлын системийн шинэ технологи, эдийн засгийн загварчлалын үеийн агаар, сансрын цогцолбор комплексын хөгжил сэдвээр, онол практикийн бага хурал, дугуй ширээний ярилцлага зохион явагдах ажээ. Түүнчлэн энд мегаполисын төвд байрлуулсан универсаль төвөөс нийслэл хотын аль ч онгоцны буудал руу очих боломжтой цогцолборын төслийг харж болох нь. Ойрын ирээдүйд Москва хамгийн олон зорчигчдод үйлчилдэг буюу хэдэн сая зорчигчдод нэгэн зэрэг үйлчилэх европын томоохон төвийн нэг болно. МАКС-д салонд 1941 оны фронтын онгоцны нисэх буудлын загварыг үзэгчид үзэх боломжтой юм. Энэ үзмэрийг Оросын нисэх хүчний 100 жилийн  ой, Москваг агаарын дайралтаас хамгаалсны түүхэн 70 жилийн ойд зориулж гаргажээ. Онгоцын нисэх буудлын талбай дээр, тэр үеийн төмөр хөлгүүд болох загвар По-2, И-15 БИС болон их бууны төхөөрөмжүүдийг байрлуулжээ. Сонирхолтой нь энд байгаа нисдэг техникүүд бүгд ниснэ. Түүнчлэн нислэгийн салонд хүрэлцэн ирэгчдэд, сансрын нисгэгчдийн тусгай хүнснээс хүртэх ховор боломж тохиож байна. 8-р сарын 20-нд сансрын нисгэгдчийн хүнсний амталгаа явагдана. Салоныг зохион байгуулагчдын тооцоолж байгаагаар энд хагас сая хүн ирэх аж. Үүний дагаад хотын төсөвт нэмэлт хөрөнгө орно. Хамгийн гол нь Москва хот, дэлхийн сансрын гүрний нийслэл гэдгийг батлан харуулах юм.