Өнгөрсөн долоо хоног дэлхийн хөрөнгийн зах зээлийг донсолгосон үе байлаа. АНУ-ын рейнтингийг бууруулах шийдвэрийг “Стандарт энд пуурс” агентлаг гаргасны дараа шинэ долоо хоногийн эхний өдрүүдэд хөрөнгийн захын ханш унаж, эрсдэл ихсэж байлаа. Хамгийн гол нь – шинжээчид үүгээр нөгөө 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын хоёрдахь давалгаан гэгч эхэлж байгаа юм биш байгаа даа гэж алмайрч байв. Эсвэл бүр шинэ хямрал үүрлэх нь энэ үү? Тэгвэл дэлхийн хүн амд ямар хэцүү болох бол? Дэлхий шинэ дуудлагыг хүлээж авч чадах болов уу? Оросын дуу хоолой - энэ тухай нэртэй хүмүүсийн бодол саналыг сонирховол. Урьд гарсан зүйл л давтагдаж байна. Долоо хоногийн эхэнд чухам ийм мэдрэмж ихэнхи санхүүчдийг эзэмдэж байлаа. Яагаад гэвэл дэлхий чинь үүнийг хоёр удаа туулсан шүү дээ. 2008 оны 8-р сарын яг л ийм нэгэн халуун өдөр хөрөнгийн зах дээр үймээн гарсан. Тэр үед индексүүд хэдэн долоо, арваан хувиар буурч байв. Долоо хоногийн гол асуултууд – юу хийхэв? Хөрөнгөө ханшны бууралтаас хамгаалахын тулд хааш нь оруулах вэ? Тодорхой хариулт – алт. Түүний ханш шинээр дээд хэмжээнд тогтлоо. Өөр зүйл үгүй. Доллароор хөрөнгө оруулахад маргаантай ажээ. Өнөөгийн хямрал дэлхийн эдийн засгийн гайхалтай хазайлтыг харууллаа – гэж Казахстаны Үндэсний банкны тэргүүн Григорий Марченко ярьж байна. Тийм ээ, АНУ-д тулгарсан асуудлуудын улмаас дэлхийн эдийн засаг шаналж байна, гэхдээ энэ нь зөвхөн америкийн зах зээл л ямар нэгэн юмыг санал болгох чадвартай байна. Амгүй цагар л гэсэн үг. Хаашаа явах юм бэ? Доллар нөөцийн гол валютынхаа хувьд дийлэнхийн сонирхлыг татахаа больсон. Гэтэл дэлхийд хэдэн арван их наяд доллар байгаа шүү дээ. Тэдний  нилээд хэмжээг ямар валютанд хадгалах вэ? АНУ-аас өөр ийм том зах зээл үгүй шүү дээ. Тэгээд “Стандарт энд пуурс” агентлагийн гаргасан шидвэрийн дараа хөрөнгийн зах дээр үймээр самуун эхлэх нь тэр. Хүмүүс маш их хөрөнгөө АНУ-ын сангийн яамны үнэт цаасанд оруулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тэд “Стандарт энд пуурс”-ийн таамаглаж байсны дагуу, өөрсдийнхөө эсрэг зүйлийг үйлдэж эхлэв. Үүний гол шалтгаан нь бол өөр нөөцийн валют байхгүйгээс болсон юм. Григорий Марченкогийн үзэж байгаагаар ихэнхи орнуудын засгийн газрууд 2008 оны санхзүүгийн хямралд ерөөсөө дүн шинжилгээ хийгээгүй байсан. Эдийн засагт гарсан тэр түймрийг мөнгөний нөлөөгөөр арилгажээ. Гэтэл тэр асуудал угтаа ерөөс арилаагүй байсан аж. Үүний нэг жишээ Европ байна. Одоо болтол санхүүгийн хямралаас гарах системтэй хандлагыг боловсруулаагүй. Европд одоо хирнэ байдал ийм маягаар өрнөсөөр л байгаа, өөрөөр хэлбэл шинэ ашиг хонжоо харсан зүйл гарсаар л байх болно. Дараа нь европын орнуудын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтуудыг зохион явуулж, тэнд байдлыг зохицуулах ямар нэгэн хөрөнгө мөнгө олно. Харин шалтгаан нь бүгдэд ойлгомжтой шүү дээ. Грекийг евро бүсэд элсүүлэх хэрэггүй л байсан байхгуй  юу даа. Гэтэл шийдвэрийг гаргачихсан байсан. Грекийг евробүсээс гаргаж, тэдний драхмын ханшийг бууруулж, грекийн үлдсэн өрийг бүтцээр нь өөрчлөх ёстой байсан юм. Үүгээр асуудлыг шийдэж болох л байсан. Гэхдээ улс төрийн шалтгаанаар бол ингэж болохгүй байж л дээ. Европ, АНУ-ын асуудлыг шийдчих бэлэн жор одоо үгүй гэж бүх эдийн засагчид санал нэгдэж байна. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн бүтцэд хурдан түргэн өөрчлөлт гарах ч үгүй. Тэрч бүү хэл дэлхийн нөөцийн валютаар юаниа хийхээр санаархаж байгаа Хятад улсад ч хугацаа шаардагдана. Гэхдээ шинжээчид нэг зүйл дээр санал нэгдэж юм: нийгмийн  жадны үзүүрт хүлээж авах тийм шаналал, зовлонтой шинэчлэлийг хийж байж л энэ байдлаас гарна гэдэг дээр санал нэг байгаа. Гэтэл хэрвээ бид үүнийг хойш тавьбал үүнээс аймшигтай юм болно.