Орос улсад парламентын сонгууль болоход гурван сар гаруйн  хугацаа үлдэж байна. Албан ёсоор сонгуулийн өмнөх кампанит ажиллагаа эхлээгүй байгаа ч гэсэн, улс төрийн амьдрал мэдэгдэхүйц идэвхижсээр байна. Сонгуулийн өмнөх хөтөлбөр, Төрийн думын гишүүнд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг батлах их хуралд “Нэгдсэн Орос улс” нам идэвхитэй бэлтгэж байна.  Геннадий Зюганов тэргүүтэй коммунистууд Бүх оросын ардын фронтын эсрэг байгуулагдсан өөрсдийн Ардын сайн дурынхны хөдөлгөөнөө хүчтэй сурталчилж байна. Харин “Барууны үйл хэрэг” /“Правое дело”/ намын тэргүүн Оросын тэрбумтан Михаил Прохоров “Шудрага сонгууль” төслөө эхэлснийг зарласан. “Нэгдсэн Орос улс” нам болон “Бүх оросын ардын фронт” дотооддоо урьдчилсан сонгуулийн ажиллагаа явуулж байна. Нэр дэвшүүлэх ажиллагаанд хэдэн мянган хүн оролцож байна. Гол зорилго нь нэр дэвшигчдийн рейтингийг тодорхойлох бөгөөд үүнээс үүдэн тэдэнд итгэх итгэлийн түвшинг харуулах зорилготой юм - гэж улс төр судлаач Вячеслав Никонов ярьж байна. Сонгуулийн өмнөх урьдчилсан сонгуулийг явуулах систем олон оронд тогтсон юм. Мэдээж хэрэг, Төрийн думын сонгуульд орон нутагт сонгогдох нэр дэвшигчдийг сонгох систем байх ёстой. Манай улсад удахгүй намын нэрсийн жагсаалтаар сонгууль явагдах тул тодорхой нийтлэг шалгуур байх нь дээр. Энэ нь аль нэгэн намын удирдагчид өгснөөс хавьгүй илүү юм. Энэ нь нэр дэвшигчдийг намын жирийн гишүүд дотор  хэнийг нь илүү, хэнийг нь дутуу хүлээж авч байна гэдгийг харуулна шүү дээ. Бүсийн нэр дэвшигчдийг тодруулах кампанит ажлын ялагчаар ихэнхдээ “Нэгдсэн Орос улс” намын бүс нутгийн салбарыг тэргүүлдэг захирагч, хотын дарга нар нэр дэвшидэг. Жишээ нь: Чеченьд намын дотоод санал хураалтаар ялалтыгүг дуугүй Рамзан Кадыров авсан: Москвад - хотын дарга Сергей Собянин гэх мэт. Гэтэл бас гэнэтийн юм гарч ирж байна. Доод Новгородын мужийн гурван ялагчийн дунд бүсийн удирдагчийн хамт хотын дарга болон нэртэй теннисчин, нам бус Марат Сафин нэр дэвшжээ. Шинжээчдийн үзэж буйгаар “Нэгдсэн Орос улс” намаас нэр дэвшигчдийн 40 гаруй хувь нь нам бусчууд ажээ. Энд Бүх оросын ардын фронтод нэгдсэн бусад олон нийтийн байгууллагуудын идэвхтэнүүд байгаа юм. Намын дээрх шинэ нэгдэл ерөнхий сайд Владимир Путины санаачлагаар шинэ бодол сэтгэхүйтэй сонирхолтой хүмүүсийг татах зорилготой байгуулагджээ. Ийм алхмыг эрх баригч нам анх удаа хийсэн юм. “Нэгдсэн Орос улс” нам нь ард түмний өмнө бүрэн нээгдэхийг оролдож байна гэж Улс-төрийн технологийн төвийн тэргүүн, Москвагийн ОУХДС-ийн харьцуулах улс-төр судлалын тэнхимийн багш Борис Макаренко ийн ярьж байна. Ямарч тохиолдолд гишүүдийн бүрэлдэхүүнийг шинэчлэх нь чухал. Үүний тулд “Нэгдсэн Орос улс” намын нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт өмнөх жилүүдээс өргөн цар хүрээтэй байна. Ямар нэгэн шинэчлэл мэдээж хэрэг заавал гарна. Үүнийг дүгнэхийн тулд шинэ нэрсийн жагсаалт гарахыг жаахан харъя. “НО” намын нэр дэвшигчдийн 600 хүний нэрсийн  эцэслэсэн жагсаалтыг тус намын их хурал дээр зарлана. Түүн дээр сонгуульд оролцох намын хөтөлбөрийг батлах юм. “Нэгдсэн Орос” намын шүүмжлэгчид зүгээр гар хумхин суухгүй нь мэдээж. Сонгууль ойртох тусам “Шудрага Орос” нам болон түүний удирдагч Сергей Миронов популист саналаа, шүүмжлэлээ гаргаж тавина. Тухайлбал, тэрээр бүс нутгийн удирдагчдыг шууд сонгодог байсныг сэргээн, жирийн автомашины жолооч нарт бензины үнийг нилээд бууруулж өгөхийг санал болгож байна. “Бид эрх баригчдыг нийгмийн хүчээр нефтийн корпорацуудыг дэмжидэг бодлогоос нь татгалзахад” хүргэнэ гэж Миронов мэдэгдсэн. Оросын тэрбумтан Михаил Прохоров “Барууны үйл хэрэг” намын тэргүүн тэрээр “Шудрага төсөл” хэрэгжүүлж эхэлсэн тухайгаа зарласан юм. Бид ийм шийдвэр гаргасан, үүнийгээ заавал хэргжүүлж, манай сайтан дээр “Шудрага сонгууль” тусгай портал гаргана. Тэнд ОХУ-ын хуулийг зөрчиж байгаа бүх түшмэлүүдийн нэрсийг тавина. Захирагч, хотын дарга - энэ түүхэнд оролцож байгаа бүхэн. Тэд ямар зөрчил гаргаж байгааг нь бүгд мэдэж байг. Сонгууль эхэлмэгц энэ порталыг бид заавал ажлуулж эхэлнэ. “Барууны үйл хэрэг” намын удирдагч намынхаа өмнө нилээд амбицтай зорилт тавьжээ. Төрийн думын 12-р сард болох сонгуульд тус нам 15 % санал авч, парламентын хамгийн их гишүүнтэй хоёр дахь нам болохоор зорьж байна. Хэрвээ сонгууль л шудрага болох юм бол энэ нь бодит болно - гэж Михаил Прохоров итгэлтэй байна. Санал хураалтанд Сонгуулийн төв хороо идэвхитэй бэлтгэж байна. Одоо тэнд 12-р сард болох сонгуулийн олон улсын ажиглагчдын асуудалтай холбоотой ажлууд хийгжэж байна-гэж  СТХ-ны тэргүүн Чуров Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр ийн хэллээ. Орос улсын бүрэн эрхт төлөөлөгчтэй Олон улсын байгууллагуудад бид анх удаа хандан байгуулага бүр өөрийн ажиглагчийн эрхийг хэрхэн төсөөлж байгаа, ямар түвшинд, ямар бүс нутагт очих саналтай байгаа, тэдний онцгой сонирхож байгаа ямар асуулт байгааг тавьсан. Энэ нь гадаадын ажиглагчдыг оролцуулахыг хүсэхгүй буюу эсвэл тэднийг багахан юм үзүүлээд орхидог бусад орнуудын практикаас тэс өөр юм гэв. Албан ёсоор Орос улсад энэ 9-р сарын эхээр сонгуулийн өмнөх кампанид ажлын албан ёсны нээлт болно. Үүнтэй холбогдуулан Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Зарлигт гарын үсэг зурах ёстой юм.