Босогчдод зам нэж өгөхийн тулд НАТО Ливи-Тунисын хилийн Рас-Жедир шалган нэвтрүүлэх постнд агаарны цохилт өгөхөөр зэхэж байна. Энэ тухай ням гаригт ливийн засгийн газрын төлөөлөгч Ибрагим Муса мэдэгдэв. Түүний ярьснаар эвслийн иймэрхүү ажиллагаа нь шинэ цус асгаруулалтанд хүргэх гэнэ. Тэрээр АЗ-ийн 1970 болон 1973 тогтоолуудыг зөрчин тунисын хилээр босогчдод зэвсэг нийлүүлж буйг НҮБ буруушаахыг уриалав. Түүнчлэн, ням гаригт Рас-Жедиртэй ойролцоох Абу-Каммаш сууринд Каддафийн цэргүүд сөрөг хүчнийхэнтэй тулалджээ. Триполиос Тунис ордог энэ хилийн боомтоор Каддафийн цэргүүдийн хувьд хангамжаа авдаг гол зам ажээ.