Ливийн асуудлаар НҮБ-ын АЗ-ийн авсан арга хэмжээ алдаатай байсан гэж Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад оросын “Раша тудей” телевийн сувагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ. Тэрээр хэлэхдээ тус улсад цэргийнхнийг илгээж байхын оронд чөлөөт сонгууль явуулах болон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хяналт тавих зуучин бүлгийг явуулах байсан юм гэж ээ. Гэхдээ НҮБ-ын АЗ-ийн яаран авсан. Тогтоол нь тус улсын туалгамдсан асуудлуудыг зөвхөн хурцатгасан төдийгүй байдлыг хүндрүүлсэн юм гэжээ. Сүүлийн үед Ойрхи-Дорнодод болон Хойд Америкийн үйл явдлуудыг дүгнэн хэлэхдээ бүс нутгийн эдгээр улс орнууд нь бие даан ажил хэргээ явуулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.