Түркийн Агри мужийн байгалийн хий дамжуулах хоолойд дэлбэрэлт гарч, Иранаас хий нийлүүлэтийг зогсоов. Энэ тухай “Аль-Жазир” мэдээлжээ. “Шугамын сэргээн засварлахад дор хаяж хоёр долоо хоног шааардагдана” гэж мужийн захирагч мэдэгджээ. Тус улсын эрчим хүчний яам бий болсон нөхцөл байдлаас гарахын тулд азербайжаны нийлүүлэгчдээс болон оросын “Хөх урсгал” хоолойгоос  байгалийн хийг нийлүүлэхээр төлөвлөжээ.