2020 оны Зуны Олимпийн тоглолтуудыг зохион явуулах эрхийн төлөө Стамбул хот нэр дэвшинэ. Энэ тухай тус улсын ерөнхий сайд Тайип Эрдоган бямба гаригт мэдэгджээ. “Энэ нь манай улсад, манай ард түмэнд маш чухал байна” гэж тэр цохон тэмдэглэжээ. 2020 онд Зуны Олимпийн тоглолтуудыг зохион явуулах эрх авахын төлөө Рим, Токио, Мадрид нэрээ дэвшүүлж, мэдүүлгээ хүргүүлээд  байгаа аж. 2020 онд Олимпиад явуулах нийслэлийн  сонгууль ирэх 9-р сард явагдах аж.