Воронежийн химийн автоматикийн зохион бүтээх товчооныхон Д-0124 пуужингийн шинэ хөдөлгүүрийг амжилттай туршлаа. Энэхүү хөдөлгүүрийг оросын шинэ пуужин тээгч “Союз-2-1б” гуравдахь шатанд тоноглох бөгөөд ирэх 12-р сард ГЛОНАСС системд зориулсан сансрын аппараттай хамт хөөрөх юм. Энэ тухай Холбооны сансрын агентлагийн тэргүүн Владимир Поповкин  Воронежэд сэтгүүлчдэд мэдэгдэл хийв. РД-0124 нь одоогийн дэлхийд байгаа ижил төрлийн агаарын керосинон хөдөлгүүрээс давуу талтай ажээ. Тэр хуучин зөвлөлтийн үеэс хойш анх удаа үйлдвэрлэсэн оросын анхны  хөдөлгүүртээгч юм байна.