Ерөнхийлөгч Дмитрий Медведев Фидель Кастрог Орос Кубын хооронд найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндөр үнэлэв. Медведев Кубын хувьсгалын удирдагчид 85 насных нь ойн баярт мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хоёр орны харилцан ашигтай харилцаа нь цаашид ч эрчимтэй хөгжинө гэдэгт итгэлтэй байдгаа илэрхийллээ. Орос улсын Ерөнхий сайд Владимир Путин тэмдэглэлт ойгоо тэмдэглэж байгаа Кубын удирдагчид баяр их үргэж, мэндчилгээ дэвшүүлэв. Фидель Кастро нь тус улсыг 50 орчим жил удирдсан юм. 2006 оны 8-р сард тэр биеийн байдлаас болж бага дүү Раульдаа засгийн эрхээ шилжүүлсэн юм.